1 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      2 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      3 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      4 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      5 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      6 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      7 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      8 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      9 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      10 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хилийн бүс дэх асар том газрын хулгай илрэв www.news.mn

Монгол Улсын Засгийн газраас 2022, 2025 онд хууль бус тогтоолууд баталж, хилийн бүс, боомтуудын эргэн тойронд нүүрсний тээвэр, уул уурхайн компаниудад газар олгох замаар их хэмжээний ашиг олсон дуулиан дэгдлээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улсын хилээс 0.9-2.5 км-ийн зурваст, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Цагаандэл-Уул, Хавирга, Булган, Бургастай, Арцсуурй, Байтаг, Бичигт гэсэн 10 боомтын орчимд хууль бусаар нийт 34,227 га газар олгосон Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгосон.

Энэ нь Улаанбаатар хотын бүх барилгажсан талбайтай дүйцэх бөгөөд 11000 Сүхбаатарын талбайг нийлүүлсэн хэмжээний асар том газар юм.   Ийм асар том газрыг “Смарт эко транс” тэргүүтэй хэдхэн компанид ашиглах эрх орлгосон асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс шалгах даалгавар өгчээ.

Нийт 34,227 га газрын тогтоолыг анх Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа, “Боомт хөгжүүлнэ”, “Эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан хууль зөрчин олгосон болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.  Тэрбээр Засгийн газраар хилийн зурваст газар олгосон 2022 оны 95, 349 дүгээр тогтоол, 2025 оны 262 дугаар тогтоолууд хууль зөрчсөн. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн. Алх цохиж баталсан сайд нарыг нэрлэсэн.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяа, Хүннү хотын захирагч Б.Батбаяр нарыг эл хэрэгт оролцоотой болохыг мэдэгдсэн юм.

Улмаар хилийн зурвас дахь асар том газрыг хууль бусаар олгосон дээрх асуудлыг Үндэсний аюулгүй зөвлөлд танилцуулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болоод байна.



Нийтэлсэн огноо2026-02-12