Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр яригдаж байна www.eguur.mn
2022 онд ОХУ болон Украины дайны нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэг зогссон билээ.
Хоёр орны шууд нислэгийг нээх боломжийн талаар хэд хэдэн удаа ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Тухайлбал, 2024 онд Оросын талаас Москва-Улаанбаатарын нислэгийг нээх талаар ярьж байв. Энэ хүрээнд Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн шинэ маршрутын асуудал хөндөгдөөд өнгөрсөн. Гэсэн ч дайны нөхцөл байдлын улмаас ОХУ-ын агаарын орон зайг аюултай гэж үзэх үүднээс Монгол болон олон улсын шууд нислэгүүд зогссон.
Уг асуудлаар энэ сард Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-д айлчлахаар үеэр дахин хөндөж, ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг нээхээр бэлтгэж байгаа талаар хэвлэлүүдэд өгсөн тодруулгадаа дурджээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙC
Нийтэлсэн огноо2026-03-02





