1 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      3 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      4 MONGOLIA’S DEMOCRATIC PARTY GROUP TO NOT ATTEND PARLIAMENTARY SESSIONS UNTIL SPEAKER N. UCHRAL RESIGNS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/03/17      5 DEMOCRATIC PARTY GROUP NOT TO ATTEND PARLIAMENTARY SESSIONS UNTIL SPEAKER N.UCHRAL RESIGNS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/16      6 TMK ENERGY HITS RECORD GAS FLOW AT MONGOLIAN CSG PILOT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/03/16      7 MONGOLIA WILL PURCHASE 100% OF PETROLEUM PRODUCTS FROM RUSSIA — STATED THE DEPUTY MINISTER WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/16      8 TAX REFORM PACKAGE TO REDUCE TAX BURDEN BY MNT 2.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      9 EU–MONGOLIA COOPERATION ON GREEN, SUSTAINABLE INVESTMENT STRENGTHENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      10 OYU TOLGOI MANAGEMENT FEE REDUCTION TALKS TO BE FINALIZED IN MARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/16      АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 4.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     БОДИТ ЦАЛИНГИЙН ИНДЕКС ӨМНӨХ УЛИРЛААС 3.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "Н.УЧРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХ ХҮРТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     У.ХҮРЭЛСҮХ: УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИН БАТАЛНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барина www.montsame.mn

Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртай барих Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр Хятадын “Зонгтиан фотоволтиак технологи”, “Жиансу зонгтиан технологи” компанитай гэрээ байгуулжээ.

Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16 мянга орчим ажилтантай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг юм. Монголд барьсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжинэ. Ингэхдээ нийт санхүүжилтийн 40 хувийг Азийн хөгжлийн банкаар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл юм. Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцах бөгөөд станцыг 300 хоногт багтаан ашиглалтад оруулна.

Энэ нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас барьж буй тав дахь эх үүсвэр ажээ. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр импортыг 17 орчим хувиар бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой гэж тооцсон байна. Мөн жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.



Нийтэлсэн огноо2026-03-17