1 GOVERNMENT TO LIBERALIZE ENERGY PRICES BY END OF YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      2 MONGOLIA’S MEAT EXPORTS TO MIDDLE EAST REACH USD 60 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      3 NO DISRUPTIONS IN FUEL SUPPLY; DOMESTIC RESERVES AT NORMAL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/25      4 S. KOREA, MONGOLIA DISCUSS ACCELERATING ECONOMIC PARTNERSHIP NEGOTIATIONS WWW.ENGLISH.KYODONEWS.NET PUBLISHED:2026/03/25      5 SOUTH KOREA CHANGES KOREAN SPELLING OF MONGOLIAN CAPITAL TO RESPECT LOCAL PRONUNCIATION WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/25      6 FROM FORECASTS TO FORESIGHT: STRENGTHENING MONGOLIA’S CLIMATE INTELLIGENCE THROUGH PARTNERSHIP WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/03/25      7 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      8 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      9 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      10 RESIDENTS OF UVS PROVINCE EXPRESS SUPPORT FOR BILL TO RECALL PARLIAMENT MEMBERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      "KFC, PIZZA HUT” НЭРИЙГ АШИГЛАСАН ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ДОЛОО ХОНОГТ ₮1.1 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 35 ХУВИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ХИЙЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭХЭЭР БОЛЛОО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Д.БАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН БҮХЭН ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ТӨРИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХӨЛСЛҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     “АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ БЭЛТГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР 7 АЖ АХУЙН НЭГЖ, КОНСОРЦИУМ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр боллоо" www.news.mn

Ойрхи Дорнодод үүссэн мөргөлдөөнтэй холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд АИ-92-оос бусад нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг ч байгуулагдсан. Иймд  Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс энэ асуудлыг тодрууллаа.

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийг тодорхойлдог Үнийн зөвлөл өнөөдөр /2026.03.24/ хуралдсан гэх мэдээлэл байна. Нефть импортлогч нар ямар санал тавьж байна вэ. Нефтийн бүтээгдэхүүний нөөцийг хэр бүрдүүлсэн байгаа вэ? 

-Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад үүсэж болох нөхцөл байдлыг тодорхойлох, эдийн засагт дарамт багатай, иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ахалж байна.

Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай сайн байна. Тухайлбал, автобензиний хувьд АИ-92 42 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшний хувьд 28 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, байгаа нөөцийн саваа дүүргэчихсэн.  Шатахуун хадгалах савгүйн улмаас "Улаанбаатар төмөр зам"-д  шатахуун хүлээгдэж байна. Шатахууны асуудал үүсэх бүрт нөөцийн савны асуудлыг ярьдаг. Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн үнэ унасан үед ихээр нөөцлөх мөн хомсдол үүсэх болон үнэ нэмэгдэх үед тодорхой хэмжээний тохируулга хийх шаардлага цаг үргэлж тулгарч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд нөөцийн савтай байх нь чухал.

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас санаачлан 2026 оны төсөвт шатахууны нөөцийн сав барих 20 тэрбум төгрөгийн төсөв тавиулсан. Улмаар ААН-үүдэд хүүгийн татаас хэлбэрээр олгоод 200 мянган метр куб савны багтаамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Үүний үр дүнд одоо байгаа нөөцийн савны багтаамжийн хэмжээг дахин нэг сар бүтээгдэхүүнээ нөөцлөх боломжоор хангах юм. Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэж богино хугацаанд 70 ам.доллар байсан газрын тосны үнэ 110 ам.доллар болсон. Улмаар олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. ОХУ-д тогтоосон байсан эдийн засгийн хоригийг цуцалснаар бусад улс руу нефтийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болсон. Ингэснээр тус улсаас бүтээгдэхүүн авах эрэлт нэмэгдсэн. Ерөнхийдөө газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа.

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг болон Монголбанк, шатахуун импортлогчдын худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Газрын тосны үнэ нэмэгдэж байгаа ч бид иргэдийнхээ нуруун дээр бага ачаа үүрүүлэх үүднээс бодлогын ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. АИ 92 төрлийн бүтээгдэхүүн 705 ам.доллар буюу тогтмол үнэтэй байна. Өнөөдрийн байдлаар үнэ нэмэгдэхгүй. Хоёр сарын дараа нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад тухайн үед хэлэлцээ хийх эсэхийг шийднэ. Харин дизель түлшний хувьд үнэ нэмэгдэхээр өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Эхний ээлжинд дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр боллоо. Ийм хэмжээний үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлөхгүй гэж харж байгаа. Дизель түлшний үнэ нэмэгдсэн ч инфляцад нөлөөлөх нөлөө нь АИ-92 шатахуунаас бага байдаг.

-Шатахуун импортлогч компаниудын зүгээс дизель түлшийг 1200-1500 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан гэсэн мэдээлэл байна?

-Дээр хэлсэн Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад дизель түлшний үнийг нэмэх шаардлага үүссэн. Тиймээс эхлээд 300 төгрөгөөр нэмэхээр болсон. Цаашдаа нөхцөл байдал хэвийн болвол нэмэхгүй. Харин олон улсын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал цаашид тодорхой хэмжээгээр үнийг дахин нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ нэг дор 1000-1500 төгрөгөөр огцом нэмэх биш үнийн өсөлтийг бага багаар нэмэх арга хэмжээ авахыг зорьж байна. Хэрэв нэг дор хэт өндөр үнийн өсөлт үзүүлбэл хомсдол үүсэх цаашлаад инфляцад нөлөөлнө. Нөхцөл байдлаа харж байгаад тухай бүрт нь шийдээд явна.

-Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Дизель түлшний үнэ нэмэгдсэнээр эргээд улаанбуудай цаашлаад гурилын үнэд өөрчлөлт орохгүй байж чадах уу?

–Нэмэгдсэн дүнгээр дизель авч тариалалтаа эхлүүлбэл эргээд өргөн хэрэглээний үнэ нэмэгдэж инфляцад нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс шатахуун импортлогч компаниуд эхний ээлжид 10000 тонн бүтээгдэхүүнийг нэмэгдээгүй үнээр нийлүүлэхээр болсон.



Нийтэлсэн огноо2026-03-25