1 MONGOLIA HIKES DIESEL PRICE BY 300 MNT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/03/25      2 GOVERNMENT TO LIBERALIZE ENERGY PRICES BY END OF YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      3 MONGOLIA’S MEAT EXPORTS TO MIDDLE EAST REACH USD 60 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      4 NO DISRUPTIONS IN FUEL SUPPLY; DOMESTIC RESERVES AT NORMAL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/25      5 S. KOREA, MONGOLIA DISCUSS ACCELERATING ECONOMIC PARTNERSHIP NEGOTIATIONS WWW.ENGLISH.KYODONEWS.NET PUBLISHED:2026/03/25      6 SOUTH KOREA CHANGES KOREAN SPELLING OF MONGOLIAN CAPITAL TO RESPECT LOCAL PRONUNCIATION WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/25      7 FROM FORECASTS TO FORESIGHT: STRENGTHENING MONGOLIA’S CLIMATE INTELLIGENCE THROUGH PARTNERSHIP WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/03/25      8 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      9 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      10 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      УЛСЫН ТӨСВӨӨР БАРИГДСАН БАРИЛГЫГ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДДЭЭ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     СОЛОНГОС ХЭЛ ДЭЭРХ УЛААНБААТАР ХОТЫН НЭРШЛИЙГ ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "KFC, PIZZA HUT” НЭРИЙГ АШИГЛАСАН ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ДОЛОО ХОНОГТ ₮1.1 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 35 ХУВИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ХИЙЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭХЭЭР БОЛЛОО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Д.БАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН БҮХЭН ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ТӨРИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХӨЛСЛҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"KFC, PIZZA HUT” нэрийг ашигласан залилангийн хохирлын хэмжээ долоо хоногт ₮1.1 тэрбумд хүрчээ www.eguur.mn

Сүүлийн үед цахим орчинд “50 хувийн хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширчээ. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр байгаа бөгөөд долоо хоногт 302 иргэн ₮1.1 тэрбумаар хохирчээ.

Тус төрлийн залилан нь хоёрдугаар сарын сүүлээс идэвхжиж эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдээр улам ихэсдэг байна. Тухайлбал, 35 настай иргэн эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байгаа аж.

KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна. Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж.

Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандах шаардлагатай байна. Ялангуяа банкны нууц мэдээлэл, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм. Учир нь албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл санхүүгийн ноцтой хохиролд хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

Б.АЗЖАРГАЛ



Нийтэлсэн огноо2026-03-25