1 50 AVIATION PROFESSIONALS TO RECEIVE TRAINING IN CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      2 CONTRACT FOR POWER PLANT EXPANSION TO BE CONCLUDED SOON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      3 MONGOLIAN FUEL IMPORTER SHUNKHAI OPENS 100 BILLION TUGRIK BOND SALE WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/09/21      4 PRESIDENT KHURELSUKH UKHNAA DEPARTS TO ATTEND UN GENERAL ASSEMBLY SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/21      5 ADB ALLOCATES $30 MILLION FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA'S CASHMERE SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/21      6 JADE GAS TO INVESTIGATE DEEPER EXPLORATION POTENTIAL OF TTCBM PROJECT IN MONGOLIA WWW.SMALLCAPS.COM.AU/ PUBLISHED:2026/09/21      7 EBRD AND EU BOOST SME LENDING IN MONGOLIA WITH €25 MILLION INITIATIVE WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/09/21      8 UNITEL GROUP ADVANCES DATA CAPABILITIES IN MONGOLIA WITH DELL TECHNOLOGIES WWW.NATLAWREVIEW.COM PUBLISHED:2026/09/17      9 MONGOLIA’S HEAVY-HAUL COAL RAILWAY FACES TOUGH CHALLENGES WWW.RAILJOURNAL.COM PUBLISHED:2026/09/17      10 MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS S.AMARSAIKHAN DISMISSED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/17      ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ЭНЭ ӨВӨЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГААР Г.БАТБАЯРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХООР ЭХ ОРНООСОО МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     МОНГОЛЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН 50 МЭРГЭЖИЛТНИЙГ БНХАУ-Д СУРГАХААР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/21     С.НАРАНЦОГТ: ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧ, ЦАЛИН БОЛОН ТӨСВИЙН ЗАРДЛЫН ӨСӨЛТӨӨС ШАЛТГААЛАН ИНФЛЯЦ ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙГАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК ЭНЭ ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРД $5.5 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17     Г.ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ www.news.mn

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. ДЦС-2 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг өнөөдрөөс зөөж эхэллээ.

ДЦС-5-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авч, зам талбайгаа бэлдэнэ” гэв.

Тус төсөл нь хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан, ургамал зэрэг байгаль орчинд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолж, экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглах юм. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.



Нийтэлсэн огноо2026-04-22