Замын хураамжийг нэмж 10000 төгрөг болгоно www.itoim.mn
Авто зам ашигласны төлбөр буюу замын хураамжийг наймдугаар сарын 1-ээс нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Өмнө нь замын хураамж 1000 төгрөг байсан бол 10000 төгрөг төлдөг болох юм.
Энэ талаар зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Сангийн сайд нар "замын хураамжаа аваад замаа зас" гэдэг. Хуульд зам засахад найман эх үүсвэр байна гэдэг ч бодитой ганцхан эх үүсвэр нь замын хураамж байдаг. Бусад нь хуульд заасан төдий авах ямар ч боломжгүй байдаг. Замын хураамжаа нэмж, замаа сайхан болгохгүй бол маш олон хүний амь нас үрэгдэж, эд хөрөнгө хохирч байна" гэсэн юм.
Өмнө нь замын хураамжийг 50000 төгрөг болгож байж, сайхан замтай боломжтой гэсэн мэдээллийг Б.Дэлгэрсайхан сайд өгч байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар 10000 төгрөг болгох шийдвэр гаргажээ.
Нийтэлсэн огноо2026-07-07





