1 PRIME MINISTER N.UCHRAL INSPECTS BAGANUUR COAL-PYROLYSIS PLANT CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/07      2 MONGOLIA IS NOT FACING A FUEL SHORTAGE; IT WILL IMPORT DIESEL FUEL FROM SOUTH KOREA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/07      3 CHINA GRANTS MILITARY EQUIPMENT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/07      4 MONGOLIA, VIETNAM TO EXPAND ECONOMIC COOPERATION WWW.ENGLISH.VOV.VN PUBLISHED:2026/07/07      5 JIGJIDSUREN CHINBUREN: DELIVERING WORLD-CLASS CANCER CARE SERVICES IN MONGOLIA WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/07/07      6 SILVER ELEPHANT LEASES ULAAN OVOO COAL MINE IN MONGOLIA TO MAJOR MINING AND INDUSTRIAL CONGLOMERATE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2026/07/07      7 EURASIAN ECONOMIC COMMISSION, MONGOLIA DISCUSS INTERIM TRADE AGREEMENT PROTOCOLS WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/07/07      8 PARLIAMENT APPROVES HISTORIC REVISIONS TO MONGOLIA'S FAMILY LAW WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/06      9 55 COUNTRIES TO CELEBRATE WORLD HORSE DAY ACCORDING TO THEIR TRADITIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/06      10 ADB, GOLOMT BANK SIGN $64M LOAN TO EXPAND GREEN FINANCE, MSME LENDING IN MONGOLIA WWW.CROWDFUNDINSIDER.COM PUBLISHED:2026/07/06      НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨТГӨЛ ТОГЛОЛТЫГ ЖУУЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     НҮҮРСНИЙ ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 600 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДАЛ АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 18-НД ХҮЛЭЭН АВНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     “SILKROAD INNOVATION HUB” БОЛОН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     “МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД БА АДУУ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ЗАМЫН ХУРААМЖИЙГ НЭМЖ 10000 ТӨГРӨГ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2026-2029 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     ВЬЕТНАМ УЛСЫН ЦАГДААГИЙН МОРЬТ ЭРГҮҮЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06     АҮЭБЯ: ШАТАХУУНЫ ХАНГАЛТ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Монголын нүүдэлчид ба адуу” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо www.gogo.mn

“Монголын нүүдэлчид ба адуу” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейгээс өнөөдөр (2026.07.06) зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6-р сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү тогтоолын дагуу Дэлхийн Адууны өдрийг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3-р сарын 25-ны өдрийн тогтоол батлагдсан. 

Дэлхийн адууны өдөрт зориулан Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй дэлхийн адууны өдрийн олон үйл ажиллагааг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байна.

Хуралд Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, ХХ зууны манлай хүлэгч, Тод манлай уяач Д.Даваахүү, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд тэргүүтэй уяачдын төлөөлөл болон Монгол, Англи, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон зэрэг улсын 30-аад судлаачид Монгол болоод бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэн дэх адууны соёлын түүхэн уламжлал, уламжлалт эдлэл хэрэглэл, худалдаа, эдийн засгийн харилцаан дахь адууны үүрэг, адууны генетикийн судалгаа зэрэг олон талын судалгааны үр дүнгүүдээ танилцуулав. 

Хурлыг зохион байгуулагч “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Дэлхийн адууны өдрийг Монгол Улсад анх удаа энэ жил тэмдэглэж байна. Үүний урьтал болгож энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм.

Хүн төрөлхтөний адууны соёлд монголчууд ямар үүрэг гүйцэтгэсэн, Монголын газар нутгаас адууны соёлд холбогдох ямар дурсгалууд илэрч олдсон болон ялангуяа нүүдэлчид адууны холбогдолтой сэтгэхүй, шүтлэг бишрэл, зан үйл, эдлэл хэрэглэл зэрэгт хэрхэн тусгалаа олсон талаар эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцэж байна. Адууг дэлхийд анх удаа Төв Азийн бүс нутагт гаршуулсан гэж үздэг. Адууг гаршуулсан тухай баримт материал нь хадны сүг зураг, булш оршуулга зэрэг археологийн болон бичгийн дурсгалуудаар илэрч байна.  

Адууг хамгийн урт удаан хугацаанд үр дүнтэй ашигласан ард түмэн нь монголчууд. Хүн төрөлхтний түүхийг өөрчлөхөд монгол адуу томоохон үүрэг гүйцэтгэсэн. Евро Азийн уудам, бартаа саадтай хүнд бэрх газар нутгийг монгол адуу туулсан. ХХ зуунд дэлхий II дайны үед монгол адуу Европыг туулсан. 1950, 60-аад орны үед Вьетнам, Хойд Солонгост монгол адуу үүрэг гүйцэтгэж байсан. Монгол адууны онцгой үүргийг энэхүү эрдэм шинжилгээний хурлаар дүгнэн хэлэлцэж байна. Энэхүү хурлыг жил бүр дэлхийн адууны өдрийн өмнө өргөтгөн зохион байгуулах болно гэв.

-Чингис хаан музейд адуутай холбоотой ямар үзмэр, дурсгалууд хадгалагдаж байгааг тодруулахад, Адуутай холбоотой хамгийн том өв соёл Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байна. Үүнээс 2-3 зүйл онцолбол,

Хүннүгийн язгууртнууд ямар гоёмсог эд өлгийн зүйлс эдэлж хэрэглэж байсан тухай дурсгалууд 3-р давхарт, Төв Азийн хамгийн эртний эмээл 4-р давхарт хадгалагдаж байна. Адууны шүдээр хийсэн буюу одоогоор дэлхийд цор ганц олдсон эмээл манай музейн 5-р давхарт хадгалагдаж байна гэв.   

Кембрижийн их сургуулийн профессор, адуу судлаач Ребекка Кассиди, 15 жилийн дараа хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Би Английн морин тойруулгын уралдааны чиглэлээр судалгаа хийдэг. Англи адуу өндөр, монгол адуу харьцангуй бие жижигтэй. Англи адуу ихэвчлэн жүчээнд бэлтгэгддэг бол монгол адуу эртний хэв шинжтэй учир генетикийн судалгаа хийвэл их өгөөжтэй гэж үзэж байна. Энэ талаар улс орнууд ажиллаж байна.  

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Монголын морьтны соёлын үүслийг мэдэхийн тулд археологийн дурсгалуудыг харах болдог. Археологийн дурсгалуудад хадны зураг томоохон байр суурь эзэлдэг. Хадны зургууд дотор адууны дүрслэлүүд нэлээд их бий. Монголоос олдсон хамгийн эртний үеийн хадны зургууд бол палеолитын үеийн буюу нийтийн тооллоор 15-20 мянган жилийн өмнөх дурсгалууд байна. Энэ үед адууг гаршуулаагүй байв. Гэхдээ монгол нутагт адуу зэрлэгээр оршиж байсныг тэдгээр дурсгалаас харж болно.

Жишээлбэл, Ховд аймгийн Манхан сумын Хишгийн толгой, Буянт сумын Чандмань харуул хэмээх газрын палеолитын үеийн хадны зургуудад адууны дүрслэлүүд нэлээд бий.

Монгол нутагт хүрэл зэвсгийн үеэс адууг гаршуулсан болов уу гэж судлаачид үзэж байна. Яг хэдийд вэ гэдэг нь одоогоор нарийн тогтоогдоогүй. НТӨ III мянганаас НТӨ I мянганы эхэн хүртэлх буюу хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад адуу нэлээд их дүрсэлсэн байдаг. Тухайлбал, зэрлэг адуу агнаж байгаа, адуу унасан хүн гэх мэт дүрслэлүүд байна. Тэгэхээр хадны зураг нь дангаараа морьтны соёлын судалгааны томоохон обьект, хэрэглэгдэхүүн болно гэж илтгэлдээ дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн уншиж танилцуулав. Дэлхийн адууны өдрийг дэлхий даяар тэмдэглэх, хамгаалах, түгээхэд Монгол Улс ихээхэн анхаарч, тэр дундаа монгол болон дэлхийд нэртэй судлаачид оролцож байгаа нь шинжлэх ухааны чухал ач холбогдол цар хүрээ өндөр гэдгийг онцлов.

Тус хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд орон нутаг дахь өнөөгийн монголчуудын адуугаа хэрхэн маллаж буй талаар болон адуутай холбоотой соёл хэрхэн үлдсэнийг тодруулахаар Төв аймгийн Баянцагаан сумын “ХХ зууны манлай хурд” морины музейтэй танилцана.


Э.Энхмаа



Нийтэлсэн огноо2026-07-07