Хөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо www.news.mn
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.
Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг барьж дуусгаад байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо. Энэхүү санхүүжилт нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөнд үзүүлэх ачааллыг бууруулахын зэрэгцээ ачаа тээврийн урсгалыг төмөр замд шилжүүлэх боломж бүрдэх юм.
Нийтэлсэн огноо2026-08-24





