1 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      2 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      3 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      4 NATIONAL GUARD OFFICER ADMITS USING GOVERNMENT TRAVEL CARD TO SUPPORT SECRET SECOND WIFE WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/30      5 CAREC SECRETARIAT BRIEFS COMMERCE MINISTER ON REGIONAL TRADE AGENDA, MONGOLIA MINISTERIAL CONFERENCE WWW.APP.COM.PK PUBLISHED:2026/07/30      6 FROM READINESS TO ACTION: MONGOLIA'S CARBON MARKET JOURNEY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/30      7 ANCIENT IRRIGATION SYSTEM FOUND IN MONGOLIA SHEDS NEW LIGHT ON EARLY TURKIC FARMING WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/07/30      8 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      9 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      10 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХАГАС КОКС БОЛОН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     УЛСТӨРЧДИЙН ЭЕРЭГ РЕЙТИНГИЙГ У.ХҮРЭЛСҮХ, СӨРӨГ РЕЙТИНГИЙГ Н.УЧРАЛ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     БОРЖИН БРОДЮРЫН ШИНЭЧЛЭЛ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улстөрчдийн эерэг рейтингийг У.Хүрэлсүх, сөрөг рейтингийг Н.Учрал тэргүүлжээ www.itoim.mn

МЭК судалгааны байгууллага 2026 оны долдугаар сарын улс төрийн барометрийн үр дүнг танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 904 иргэнийг хамруулсан бөгөөд долдугаар сарын 15-21-ний өдрүүдэд квот бүхий санамсаргүй түүврийн аргаар утсаар холбогдон авчээ. Судалгааг авсан хугацаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, шатахууны хомсдол үүссэн үетэй давхцаж байгаа юм.
Судалгаанд оролцогчдоос Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байгааг асуужээ. Үр дүнгээс харахад, дээрх дөрвөн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ өмнөх сарынхаас өссөн байна.
Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой эерэг сэтгэгдлүүдийн дунд "гадаад харилцаа сайжирсан", "иргэдтэй уулзах болсон" гэсэн хариултууд түгээмэл байсан бол сөрөг тал нь "үнийн өсөлтийн асуудал шийдэгдэхгүй байна", "Ерөнхийлөгчийн шийдвэр хэрэгждэггүй" гэсэн хариултууд хамгийн олон давтагджээ. Нийслэлийн Засаг даргын хувьд "залуу, шинэ хүн, учраа олохыг хичээж байгаа" гэсэн эерэг үнэлгээ өгсөн иргэд байсан бол "Засаг дарга солигдоод ч нийслэлд ямар ч өөрчлөлт гараагүй, туршлагагүй" гэсэн сөрөг сэтгэгдэл хамгийн олон ирсэн байна.

Судалгааны хамгийн сонирхол татсан хэсэг нь үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улстөрчдийн рейтингийн жагсаалт юм. Энэ нь улстөрчдийн эерэг рейтинг болон сөрөг анти-рейтинг үнэлгээгээр эрэмбэлсэн жагсаалт бөгөөд үр дүнгээс харахад:
"Үйл ажиллагаа нь таалагддаг" жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, судалгаанд оролцогчдын 29 хувь нь түүний үйл ажиллагаа таалагддаг гэж хариулжээ.
"Үйл ажиллагаа нь таалагддаггүй" жагсаалтыг Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлсэн байна. Судалгаанд оролцогчдын 16 хувь нь дэмждэг буюу үйл ажиллагаа нь таалагддаг гэсэн бол 17 хувь нь эсрэгээрээ таалагддаггүй гэж хариулжээ.
Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой сөрөг сэтгэгдлүүдийн дунд "шийдвэрүүд нь хэрэгждэггүй", "Засгийн газрын гишүүд нь ажлаа хийж чаддаггүй" гэсэн хариултууд хамгийн олон давтагджээ.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-07-30