1 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      2 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      3 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      4 NATIONAL GUARD OFFICER ADMITS USING GOVERNMENT TRAVEL CARD TO SUPPORT SECRET SECOND WIFE WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/30      5 CAREC SECRETARIAT BRIEFS COMMERCE MINISTER ON REGIONAL TRADE AGENDA, MONGOLIA MINISTERIAL CONFERENCE WWW.APP.COM.PK PUBLISHED:2026/07/30      6 FROM READINESS TO ACTION: MONGOLIA'S CARBON MARKET JOURNEY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/30      7 ANCIENT IRRIGATION SYSTEM FOUND IN MONGOLIA SHEDS NEW LIGHT ON EARLY TURKIC FARMING WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/07/30      8 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      9 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      10 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХАГАС КОКС БОЛОН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     УЛСТӨРЧДИЙН ЭЕРЭГ РЕЙТИНГИЙГ У.ХҮРЭЛСҮХ, СӨРӨГ РЕЙТИНГИЙГ Н.УЧРАЛ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     БОРЖИН БРОДЮРЫН ШИНЭЧЛЭЛ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Б.Пүрэвдагва: Энэ өвөл нийслэлчүүд хагас кокс болон сайжруулсан түлш түлнэ www.itoim.mn

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар мэдээлэл өглөө. 

Шадар сайд Н.Номтойбаяр: 10 аймагт баригдаж байгаа дулааны станцуудын бүтээн байгуулалтын ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байсан ч санхүүжилтийн асуудал үүссэн. Мөн хууль, эрх зүйн орчинтой холбоотой, цаашлаад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал ч үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүний улмаас бүх ажил зогссон. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёр чиглэлээр шийдвэрлэхээр болсон.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хувийн хэвшилтэй үнэ, тарифаа тохиролцон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжийг судална.
Зарим аймагт түүхий эдийн хангамж хангалтгүй, эдийн засгийн болон бизнесийн зарчмаар үр ашигтай ажиллах боломжгүй байгаа учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болсон. Энэ хүрээнд холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгсөн.
Мөн орон нутагт ажиллах үеэр олон сумын эрүүл мэндийн байгууллага түргэн тусламжийн автомашингүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны багцад техникийн томоохон шинэчлэл хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер зарласан. Гэвч шалгарсан хоёр аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлүүлж байгаа учраас ажил саатаад байна. Орон нутагт нэн шаардлагатай байгаа 80 орчим автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөхөөр байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан, тэжээлийн нөөц зарим бүс нутагт хүндрэлтэй байхаар байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш өглөөний 08:00 цагт хуралдаж, шаардлагатай зохицуулалтын талаар шийдвэр гаргана. Тухайлбал, Дорнод, Төв аймаг зэрэг зуншлага харьцангуй сайн байгаа бүсээс нөхцөл байдал хүнд байгаа аймаг, сумдад хадлан, тэжээл татан нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн хадлан, тэжээлийн үнийг төрийн зохицуулалтын хүрээнд тогтоож шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бид жил бүрийн нэгдүгээр сараас төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлдэг. Урин дулааны улирал, бүтээн байгуулалтын ажлын үеэр хамгийн түрүүнд өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор бохир, цэвэр ус, дулаан, цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж байна. Зуны улиралд халуун усны хязгаарлалт хийхээр иргэдээс шүүмжлэл их ирдэг. Гэхдээ Улаанбаатар хотын газар доорх инженерийн дэд бүтцийн 60 орчим хувь нь ашиглалтын өндөр насжилттай, элэгдэж муудсан учраас шинэчлэлийг үе шаттай хийхээс өөр аргагүй болсон.
Мөн урин дулааны улиралд автозамын бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэ жил Улаанбаатар хотод нийт 111 км шинэ авто зам барьж, 31 км авто замд засвар хийхээр ажиллаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө, аль болох наймдугаар сарын 15-наас, хамгийн сүүлдээ есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны бүх ажлыг дуусгах чиглэл өгсөн.
Өвөлжилтийн бэлтгэлийн хамгийн чухал ажлын нэг нь агаарын бохирдол, утааг бууруулах асуудал юм. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш болон хагас коксыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ өвөл 280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөхөөр бэлтгэж байна. Нийтдээ өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна.
Мөн өвлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах хүрээнд хаврын мах, төмс, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх ажил эхэлсэн. Өмнөх жилүүдийн арга барилаас өөрөөр хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компанийг хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулан, зах зээлийн өгөөжтэй тогтолцоогоор махны нөөц бүрдүүлэх боломжийг судалж байна.
Дулаан, эрчим хүчний салбарын хувьд өнгөрсөн өвөл тодорхой хэмжээнд хэрэглээний хязгаарлалт хийсэн. Харин энэ өвөл аль болох хязгаарлалт хийхгүй байхаар Эрчим хүчний яамтай хамтран шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт энэ зун 23 барилга байгууламжид засвар хийж, зургаан шинэ барилга барьж байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн жил бүр хэрэгжүүлдэг авто замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт үйлчилнэ.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-07-30