1 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      2 OIL REFINERY CONSTRUCTION TO BE INTENSIFIED AND LEGISLATIVE BOTTLENECKS REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      3 TEN YEARS OF 'HUNNU ROCK': THE HU LAUNCHES NEW WORLD TOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      4 NATIONAL AI COUNCIL ESTABLISHED TO DRIVE DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      5 THE MAGIC OF MONGOLIA: WHY PEOPLE VISIT THE MOST SPARSELY POPULATED COUNTRY IN THE WORLD WWW.JACKSFLIGHTCLUB.COM PUBLISHED:2026/08/12      6 THE MOST EXPENSIVE MISTAKE MONGOLIAN COMPANIES KEEP MAKING AND CALLING IT A HIRING DECISION (BLOG) WWW.LAMBDA.GLOBAL PUBLISHED:2026/08/12      7 MONGOLIA SUCCESSFULLY TESTS INTERCITY FREIGHT TRANSPORT WITH HEAVY ELECTRIC TRUCKS FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/12      8 MONGOLIA RATIONS GASOLINE AS FUEL SHORTAGES SEND DRIVERS INTO LONG LINES WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/12      9 VIEWS EXCHANGED WITH ADB ON EDUCATION SECTOR REFORM AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      10 “FOREIGNERS WHO LEARN ABOUT CHINGGIS KHAAN THROUGH HISTORY AND THE HU THROUGH MUSIC ARE BECOMING MORE INTERESTED IN THE MONGOLIAN LANGUAGE” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     ШАТАХУУН ОЛГОДОГ ЗОХИЦУУЛАЛТЫГ БЯМБА ГАРАГААР ТАСАЛБАР БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 214.9 КМ ТӨМӨР ЗАМ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ТҮШИГЛЭН ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     “БАЯНХОШУУ ДЭД ТӨВ”-ИЙН ДАРААГИЙН 150 АЙЛЫН БАРИЛГЫН АЖИЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     НАЙМДУГААР САРЫН ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХАНГАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ -ХӨШИГИЙН ХӨНДИЙ - ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МОНГОЛ ДАХЬ ГАДААД АЖИЛЧДЫН ТОО 43 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "ШАТАХУУНЫ НӨӨЦГҮЙ БОЛСОН УЛС, ОРНУУД ЗАЙНААС АЖИЛЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ц.Сандаг-Очир: Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь цөлжилтөд өртсөн байна www.itoim.mn

Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж эхэлсэн ба  цөлжилт, газрын доройтлын эсрэг арга хэмжээг эрт авах шаардлагатай байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрээр “Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын тайланг 2025 оны гуравдугаар сараас эхлэн боловсруулж, 1991-2025 он хүртэлх 30 гаруй жилийн мэдээлэлд үндэслэн гаргасан. Судалгааг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн, судлаач хамтран хийсэн.
2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэж тогтоож байсан бол энэ удаагийн судалгаагаар уг үзүүлэлт 81.9 хувь болж нэмэгдсэн. Цөлжилтийн түвшнийг нийт газар нутгийн хэмжээнд авч үзвэл 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42 хувь нь дунд зэрэг, 31 хувь нь сул түвшинд цөлжилтөд өртсөн байна. Харин 18 хувь нь цөлжилтөд өртөөгүй байна.
Судалгааны дүнд суурилж, цөлжилт, газрын доройтлын эсрэг богино хугацаанд, эрт арга хэмжээ авах тусам сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. Зүгээр хараад суувал ган, зуд, малын бэлчээр, газар тариалан, гол горхи, булаг шанд зэрэг олон зүйлд сөрөг үзүүлэлт бий болж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх эрсдэлтэй. Мөн цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засаг, нийгэм болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тухайлбал, цөлжилт, газрын доройтлоос үүдэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд эрсдэл учруулахаар байна.
Иймээс Монгол Улс цөлжилттэй тэмцэх бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ хүрээнд талуудын бага уулзалтыг зохион байгуулж байна” гэлээ.

Батхуяг МӨНХЗУЛ

Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-08-12