АНХААРУУЛГА: Цэнхэр хуванцар савнаас илэрсэн хар тугалга хүлцэх хэмжээнээс 60–72 дахин их байна www.gogo.mn
Цэнхэр хуванцар савнаас илэрсэн хар тугалга хүлцэх хэмжээнээс 60–72 дахин их, тосны канистр сав 500-800 дахин их байна. Манай улс ус хадгалах зориулалтын бус хуванцар савнаас усанд химийн хорт бодис шилжиж байгаа эсэхийг судалжээ.
Судалгаанд тосны канистр, том цэнхэр хуванцар саванд туршилтын уусмал хийж, савнаас уусмал руу шилжсэн химийн бодисын хэмжээг тодорхойлсон байна.
Бид өдөр тутмын амьдралд тос, химийн бодис, бусад зориулалтаар ашиглаж байсан хуванцар савыг дахин ашиглаж хүнс, ундаа хадгалах тохиолдол гардаг.
Гэвч хүнсний зориулалтын бус савыг ашиглах үед савны материалаас химийн бодис хүнс, ундаа руу шилжих эрсдэл үүсдэг.
Энэ шилжилтэд савны материал, хадгалалтын хугацаа, температур, хадгалж буй бүтээгдэхүүний шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлдөг аж.
Иймд та айраг, усаа зориулалтын саванд хадгалаарай.
Та зориулалтын бус саванд хадгалсан бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж, эрүүл мэнддээ анхаараарай.
Нийтэлсэн огноо2026-08-13





