1 MONGOLIA'S LOST OPPORTUNITIES FROM COPPER WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM PUBLISHED:2026/08/13      2 AIR CHINA C919 LANDS IN MONGOLIA USING BILATERAL AIRWORTHINESS WORKAROUND WWW.TECHTIMES.COM PUBLISHED:2026/08/13      3 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      4 OIL REFINERY CONSTRUCTION TO BE INTENSIFIED AND LEGISLATIVE BOTTLENECKS REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      5 TEN YEARS OF 'HUNNU ROCK': THE HU LAUNCHES NEW WORLD TOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      6 NATIONAL AI COUNCIL ESTABLISHED TO DRIVE DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      7 THE MAGIC OF MONGOLIA: WHY PEOPLE VISIT THE MOST SPARSELY POPULATED COUNTRY IN THE WORLD WWW.JACKSFLIGHTCLUB.COM PUBLISHED:2026/08/12      8 THE MOST EXPENSIVE MISTAKE MONGOLIAN COMPANIES KEEP MAKING AND CALLING IT A HIRING DECISION (BLOG) WWW.LAMBDA.GLOBAL PUBLISHED:2026/08/12      9 MONGOLIA SUCCESSFULLY TESTS INTERCITY FREIGHT TRANSPORT WITH HEAVY ELECTRIC TRUCKS FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/12      10 MONGOLIA RATIONS GASOLINE AS FUEL SHORTAGES SEND DRIVERS INTO LONG LINES WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/12      БЭЭЖИН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ОЛОН УЛСЫН ТОГТМОЛ НИСЛЭГИЙГ ЭХЛҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     ТҮЛШ, БИТУМ ТАСАРЧ, ЗАМЫН ТӨСЛҮҮД ЗОГСОХОД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/13     Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     ШАТАХУУН ОЛГОДОГ ЗОХИЦУУЛАЛТЫГ БЯМБА ГАРАГААР ТАСАЛБАР БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 214.9 КМ ТӨМӨР ЗАМ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ТҮШИГЛЭН ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     “БАЯНХОШУУ ДЭД ТӨВ”-ИЙН ДАРААГИЙН 150 АЙЛЫН БАРИЛГЫН АЖИЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     НАЙМДУГААР САРЫН ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХАНГАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ -ХӨШИГИЙН ХӨНДИЙ - ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв www.montsame.mn

Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг энэ сарын 12-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн “CA723” анхны нислэгээ амжилттай хийж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав.

БНХАУ-д үйлдвэрлэсэн уг хөлгийн олон улсын анхны тогтмол нислэгийг “Air China” компани гүйцэтгэжээ. 

“Энэ бол зөвхөн шинэ төрлийн агаарын хөлөг ашиглаж эхэлж буй хэрэг бус, харин хоёр орны хамтын ажиллагаа, итгэлцэл, харилцан холбогдох хөгжлийн шинэ шатанд гарч буйг илэрхийлсэн үйл явдал гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тодотгосон юм.

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын агаарын харилцааны эрх зүйн үндэс 1989 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрээр тавигдаж, 1991 онд “Air China” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Хоёр улсын хооронд нислэгийн давтамж долоо хоногт 28 болж ийнхүү нэмэгдэж байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ, “Энэ хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал гүнзгийрч буйн илэрхийлэл. Өнгөрсөн сарын байдлаар БНХАУ-аас Монгол Улсад ирсэн жуулчны тоо 150 мянга дөхөж, сүүлийн гурван жил дараалан нэмэгдсэн. C919 онгоц хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. 



Нийтэлсэн огноо2026-08-13