З.Мэндсайхан: Оюу толгойгоос 3 их наядын ногдол ашиг авахаар тооцсон www.itoim.mn
Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд авах ногдол ашгийг улсын төсөвт хамгийн багадаа 3 их наяд төгрөгөөр тооцжээ.
Үүний 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Харин 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд зарцуулах хуулийн төслийг 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-09-01





