1 FROM COAL TO COPPER: MONGOLIA’S NEW ECONOMIC ERA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/09/01      2 XI SAYS CHINA TO ADVANCE HAND IN HAND ALONG PATH OF MODERNIZATION WITH MONGOLIA WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/09/01      3 GOVERNMENT SUBMITS 2027 BUDGET, HIGHLIGHTS FIRST OYU TOLGOI DIVIDEND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      4 PM UCHRAL TO ATTEND EASTERN ECONOMIC FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      5 INSIDE MONGOLIA'S GREEN DATA CENTRE PUSH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/09/01      6 PRESIDENTS KHURELSUKH AND XI JINGPING MEET IN BISHKEK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/01      7 K-FOOD FINDS BOOMING NEW MARKET IN MONGOLIA’S CONVENIENCE STORES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/09/01      8 ULAANBAATAR RAIL FREIGHT BYPASS NEARS COMPLETION WWW.RAILWAYGAZETTE.COM PUBLISHED:2026/08/31      9 IRAN, MONGOLIA FMS MEET IN BISHKEK FOR SCO SUMMIT WWW.EN.MEHRNEWS.COM PUBLISHED:2026/08/31      10 ON THE GROUND IN MONGOLIA WWW.ASIAASSET.COM PUBLISHED:2026/08/31      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ХЯТАДЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДСАН ХҮСЭЛТ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ЗАСГИЙН ГАЗАР 2027 ОНД ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 2, ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС 3 ИХ НАЯДЫН БОНД БОСГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     З.МЭНДСАЙХАН: ОЮУ ТОЛГОЙГООС 3 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШИГ АВАХААР ТООЦСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН XI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДЫН ТӨМӨР ЗАМЫН ЯВЦ 50%-ИЙН БОСГЫГ ДАВЖ, 2027 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     "ЕСДҮГЭЭР САРД АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/01     ЕСДҮГЭЭР САРЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ ШАТАХУУН ЗАХИАЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БҮХ ТҮВШНИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД 1.3 САЯ СУРАЛЦАГЧ ХАМРАГДАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 107 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/31    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятадын дарга Ши Жиньпиний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан хүсэлт www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна. Тэрээр өчигдөр хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Ерөнхийлөгчийн албан айчлалын мэдээнд дурдсанаар, хоёр орны Ерөнхиийлөгч Монгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсоныг онцолжээ. Мөн цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Түүнчлэн, Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцжээ.
Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.
Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа гэдгийг онцлон мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээ болон Хятадын хэвлэлүүдийн онцолсноор Хятадын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа хандан хэлсэн “Монгол Улс Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг үр дүнтэй хамгаална гэж найдаж байна” гэснийг онцолжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уулзалтын албан мэдээнд энэ тухай байсангүй.
Өнгөрсөн наймдугаар сард “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуулын ажил хийж байсан Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” компанийн ажилчид руу дайрах, эд зүйлийг нь гаргаж шидэх, ажлыг нь зогсоох зэрэг үйлдэл гаргаснаа цахим сүлжээнд нийтэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор одоогоор хоёр иргэнийг цагдан хориод байгаа билээ.
Тэгвэл уг асуудал нь Хятадын Элчин сайдын яам, Гадаад хэргийн яамнаас хальж, Хятадын даргын чихэнд хүрч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа "Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалаарай” гэж хүссэн байна.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-09-01