“Мянгад нар” 19.8 МВт-ын нарны цахилгаан станцын гүйцэтгэл 40 хувьтай байна www.eagle.mn
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 4 МВт/8 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станц барьж байна. Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мянгад нар” төслийн барилга угсралтын ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй буй. Төслийн талбайд 90-95 хүн ажиллаж байгаагийн 56 хувь нь орон нутгийн иргэд аж.
Барилгын ажлыг 2027 оны нэгдүгээр сард дуусгаж, хоёрдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа төслийн явцтай танилцах үеэр барилгын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, ачааг хил, гаалиар нэвтрүүлэхэд саатал гарч буй талаар мэдээлжээ.
“Мянгад нар” станц ашиглалтад орсноор Ховд аймгийн нарны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, батарей хуримтлуур нь үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлан ашиглах боломж бүрдэх юм.
Нийтэлсэн огноо2026-09-24





