1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

АНУ: Хөрөнгө оруулалт бол ‘итгэл юм шүү дээ’ www.news.mn

Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчноо шинэчилсэн. Харин АНУ-ын Төрийн департаментын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа хэдий ч, түүнийг бодит хөрөнгө оруулалт болгоход саад болж буй асуудлууд хэвээр байгааг дурджээ. Хөрөнгө оруулагчдын хувьд ашиг олох боломж чухал. Гэхдээ хөрөнгө оруулалтын шийдвэрт үүнээс дутахгүй чухал зүйл нь тухайн улсын хууль, дүрэм хэр тогтвортой, төрийн байгууллагууд тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлдэг, маргаан үүсвэл хэр хугацаанд шийдвэрлэдэг зэрэг асуудал юм.  Энэ утгаараа Монголын хөрөнгө оруулалтын орчинд боломж байгаа ч, бүрэн итгэхгүй байх эрсдэл ч мөн бий.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЮУНААС БОЛГООМЖИЛЖ БАЙНА ВЭ?
АНУ-ын Төрийн департамент 2025 оны тайландаа Монгол Улсыг байгалийн баялаг ихтэй, хөрөнгө оруулагчдад өгөөжтэй боломж бүхий зах зээл гэж үзсэн ч эдийн засаг, санхүүгийн гадаад цочролд эмзэг, маргаан шийдвэрлэх ажиллагаа удаан, хууль журам боловсруулахдаа оролцогч талуудын саналыг хангалттай тусгадаггүй, өмчлөх эрхийн эрсдэлтэйг онцолж байв.

Нэг жилийн дараа гарсан 2026 оны тайланд асуудлууд огт өөрчлөгдсөнгүй.

Хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр удаан гардаг, шийдвэр гүйцэтгэл мөн адил хугацаа шаарддаг гэж мэдээлжээ. Мөн яам, агентлагийн албан тушаалтнууд мөрдөж буй дүрэм журмыг өөрсдөө зөрчих тохиолдол гардаг, татварын байгууллагатай холбоотой маргааныг шийдвэрлэх үйл явц хангалтгүй байгааг дурдсан байна. Төрийн өмчит компаниудыг хувийн хэвшлээс илүүд үздэг гэх ойлголт ч шинэ хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж буйг тайланд тэмдэглэжээ. Харин нөгөө талд Монголын зах зээлд нэвтрэх саад харьцангуй бага, хөрөнгө оруулагчдад тавих хязгаарлалт цөөн гэж үзсэн байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, франчайз зэрэг салбарт боломж байгааг мөн онцолжээ.

Гол асуудал нь Монголд хөрөнгө оруулах боломж байна уу гэдэгт бус, байгаа боломжийг бодит хөрөнгө оруулалт болгох орчин хэр найдвартай вэ гэдэгт байна.

МОНГОЛ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ ЭХЛЭВ
Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд 2026 онд эрх зүйн шинэчлэл хийсэн. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль долдугаар сарын 3-нд батлагдаж, наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнийг дагаад Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай болон бусад 89 хуульд өөрчлөлт оруулжээ. Шинэ зохицуулалтаар бизнесийн хүнд суртлыг бууруулах, давхардсан хяналт шалгалтыг арилгах, хөрөнгө оруулалтын хэлбэрийг өргөжүүлэхээр тусгасан байна.

Мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногт шийдвэрлэх механизм бий болгожээ. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандангийн мэдээлснээр тус газарт энэ онд есөн гомдол ирсэн бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван гомдол хүлээн авсан байна.

Гомдол шийдвэрлэх энэ механизм нь зөвхөн маргаан зохицуулах бус, Монголд хөрөнгө оруулсан хүмүүсийн асуудлыг шийдэж, цаашид шинэ хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?

Энэ мэтчилэн Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, зохицуулалтаа шинэчилж байгаа. Гэвч АНУ-ын Төрийн департаментын 2026 оны тайланд зөвшөөрөл, лицензийн үйл явцыг хялбарчлах хууль батлагдсан ч хэрэгжилтийг хангах тодорхой төлөвлөгөө, үүрэг хангалтгүй байгааг шүүмжилсэн.

Үүнээс Монголын хөрөнгө оруулалтын орчны гол асуудлыг харж болно.

Гаднаас хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль, эрх зүйн орчноо шинэчилж, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх алхмууд хийж байна. Гэвч хууль батлах нь эхлэл. Хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлахын тулд баталсан хуулиа тогтвортой хэрэгжүүлэх, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах, маргааныг шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын орчныг хууль баталснаар бус, тэр хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар үнэлнэ. Монголын хувьд шинэчлэлийн дараагийн алхам нь цаасан дээрх өөрчлөлтийг бодит үр дүн болгох явдал юм.



Нийтэлсэн огноо2026-10-01