Олон улс болон гадаадын ТББ-ын салбар, төлөөлөгчийн 74 газар үйл ажиллагаа явуулж байна www.montsame.mn
Монгол Улсад 17 орноос олон улсын болон гадаадын ТББ-ын салбар, төлөөлөгчийн 74 газар үйл ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, 16 байгууллага хүмүүнлэг, 14 нь боловсрол, 7 нь хөдөө аж ахуй, 6 нь халамж, 2 нь соёл урлаг, нэг нь үрчлэлийн чиглэлээр, мөн байгаль орчин, эрүүл мэндийн салбарт тус бүр 9, эдийн засаг, төрийн чиглэлээр тус бүр 5 байна. Улсаар нь авч үзвэл, АНУ-ын 18, БНСУ-ын 16, ХБНГУ-ын 7, Канад Улсын 5, Швейцарын Холбооны Улсын 5, БНФУ-ын 4, бусад улсын 19 байгууллага байгааг ГИХГ мэдээллээ.
Тус газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон улсын болон гадаадын ТББ-ын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагааг нь хянах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг юм.
Нийтэлсэн огноо2026-10-01





