Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна www.eagle.mn
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, салбарын эрчим хүчний нүүрс олборлогч уурхайн гурван компани 80 хувийн гүйцэтгэлтэй, дулааны цахилгаан станцууд 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин дулааны станцууд 76 хувь, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүд 78 хувь дулаан дамжуулах, түгээх сүлжээ 93 хувь сэргээгдэх эрчим хүч 85 хувийн гүйцэтгэлтэй тус, тус ажиллаж буй.
Цаашид ажлын хэсэг эрчим хүчний салбарын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэн ажиллана хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-10-01





