ТЦА: Баруун талдаа Таван шар, зүүн талдаа Чулуун овоо хүртэл хөдөлгөөн тэг зогслоо www.eagle.mn
Шатахууны үнэ, хомсдолыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр өглөөний 10:00 цагаас эхлэн Төрийн ордныг тойрон жагсаж байна. Үүнтэй холбоотойгоор төв талбай орчмын зарим уулзварыг хаагаад байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.Отгонтамир"Иргэдийн жагсаалаас үүдэн баруун талдаа Таван шар, зүүн талдаа Чулуун овоо хүртэл авто замын хөдөлгөөн тэг зогсоод байна. Үүний улмаас олон уулзварт ачаалал үүслээ. Түргэн тусламжийн автомашин, хичээл, сургуулиа тараад явж байгаа хүүхдүүд жагсаалаас үүдэн зорчих боломжгүй нөхцөл байдалд орлоо. Иймээс иргэдийг бусдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж, нийтийн тээврийн хэрэгсэл болон түргэн тусламжийн автомашиныг чөлөөтэй нэвтрүүлэхийг уриалж байна” гэлээ.
Нийтэлсэн огноо2026-10-01





