1 MONGOLIA 'BB-' LONG-TERM RATING AFFIRMED; OUTLOOK STABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      2 INSIDE THE LUXURY RESORT MONGOLIA’S FUEL CRISIS NEVER REACHED WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/10/11      3 WORLD'S MOST EXPENSIVE MONGOLIAN FALCON SELLS FOR RECORD SR1.4 MILLION AT SAUDI AUCTION WWW.GULFNEWS.COM PUBLISHED:2026/10/11      4 FIRST 87 KM OF BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY-EMEELT RAILWAY COMPLETED WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      5 ULAANBAATAR PROPOSES CUTTING TAX RATES ON SIX TYPES OF SERVICES BY 50% WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      6 PROFESSIONAL HUNTING TEAMS TO BE DEPLOYED IN BEAR-RISK AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      7 ANCIENT DNA LINKS ATTILA’S HUNS TO THE ELITE OF A LOST MONGOLIAN EMPIRE WWW.ZMESCIENCE.COM PUBLISHED:2026/10/11      8 UN TALKS IN MONGOLIA EXPOSE GROWING DROUGHT CRISIS AS CLIMATE IMPACTS WORSEN WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/08      9 SINGAPORE AND MONGOLIA TO ACCEPT CARBON CREDIT PROJECT APPLICATIONS FROM 30 OCTOBER 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/10/08      10 BEAR KILLS MAN IN MONGOLIAN CAPITAL AS SIGHTINGS RISE WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2026/10/08      ЭКСПОРТ 51.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БЕНЗИНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ ИНФЛЯЦ 12.9 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     Н.УЧРАЛ: БИДНИЙ СОНГОСОН ЗАМ ЗӨВ ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД БАТАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОРЫН ДЭД БҮТЦИЙН 70 ХУВИЙГ ХИЙГЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 82.3 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Уул уурхай-металлурги-химийн үйлдвэр цогцолборын дэд бүтцийн 70 хувийг хийгээд байна www.montsame.mn

Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дахь "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна.

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэхээс гадна, өндөр технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бусад дагалдах жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи нутагшуулах, ажлын байр бий болгох, эдийн засгаа төрөлжүүлэх, үр ашгийг нэмэх стратегийн ач холбогдолтой төсөл гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 11 дүгээр сард багтааж гэрээ, хэлэлцээг дуусгахыг үүрэг болголоо. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авч, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.  ҮТП байгуулах 1200 га газрыг тусгай хэрэгцээнд аваад байгаа. Тус паркт Зэсийн баяжмал хайлуулж боловсруулах, Молибденийн баяжмал боловсруулах ферромолибден, Зэс нано нунтаг, Кабель утасны үйлдвэр байгуулна.

Мөн “Оюут” дэд станцын туршилтын хугацаа үргэлжилж байна. Энэ станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангахыг Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ. 

“Эрдэнэт өртөөнөөс 4,4 км урт төмөр зам татсанаар импортын барааг ҮТП-ийн талбайд буулгах боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэртэй төмөр замаар холбож байна. Цэвэр усны хангамж, ариутгах татуургын системээ шийдсэн. 12,7 км урт авто замын далангийн хучилт хийж байна, ҮТП-ийн эдэлбэр газрыг тойруулан хашаа барьсан” гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулжээ.



Нийтэлсэн огноо2026-10-11