1 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      2 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      3 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      4 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      5 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      6 BUDGET REVENUE, GRANTS INCREASE BY MNT 3.8 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 UMNUGOBI AIMAG TO PARTNER WITH JAPAN TO PROTECT THE GOBI ECOSYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      8 PETRO MATAD PROVIDES AN UPDATE ON ITS RENEWABLE ENERGY ACTIVITIES IN MONGOLIA WWW.ENERGY-PEDIA.COM PUBLISHED:2026/10/19      9 HAKUHO ELECTED TO LEAD INTERNATIONAL AND ASIAN SUMO FEDERATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/19      10 CONSTRUCTION OF 22 MW THERMAL POWER PLANT BEGINS IN MONGOLIA’S ARKHANGAI PROVINCE WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/19      “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ХОГ ХАЯГДЛЫН 70 ХУВИЙГ БУЛЖ УСТГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     ТАВАН ТӨСӨЛ ЖДҮХС-ГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “МОБИКОМ”-ЫНХОНТОЙ ХОЛБООТОЙ ГЭХ ТҮЙМРИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ШИНЭ БАРИЛГА БАРИХ ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     НИЙСЛЭЛ ХОТОД ЭНЭ ОНД БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛАХ 652 ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ОЛОН УЛС БОЛОН АЗИЙН СУМОГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     УКРАИН ОРОСЫН ГАЗРЫН ТОСНЫ ТЕРМИНАЛД ЦОХИЛТ ӨГЧ, 1015 ДРОНООР ДОВТОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19     ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Мобиком”-ынхонтой холбоотой гэх түймрийн хэргийг шалгаж байна www.news.mn

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 79.8 хувийг хамарсан байж болзошгүй байна. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа бөгөөд “Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан бөгөөд үүнээс 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байгаа аж. Урьдчилсан тооцоогоор энэ нь тус дархан цаазат газрын нийт талбайн 79.8 хувьтай тэнцэж байна.

Уг түймэр “Мобиком” корпорацын удирдлагууд тус газарт ажиллах үеэр тээврийн хэрэгслээсээ гал алдсаны улмаас гарсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт бүртгэн авч, шалгаж байгаа. Мөн гал гарсан шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, гэм буруутай этгээдийг тодруулах зэрэг ажиллагаа үргэлжилж байгаа тул хэн нэгнийг буруутай гэж урьдчилан дүгнэх боломжгүй" гэлээ.

Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой нутаг дэвсгэр юм. Ийм хэмжээний түймэр нь зөвхөн ургамлан бүрхэвчийг шатаагаад зогсохгүй хөрс, ус, амьтдын амьдрах орчин, ховор болон нэн ховор ургамлын тархацад урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Тиймээс түймрийн улмаас учирсан хохирлыг шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр экологийн үр дагавар, байгалийн нөхөн сэргэх боломж, эд хөрөнгийн хохирол болон түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг цогцоор нь үнэлэх шаардлагатайг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлжээ.

Үнэлгээний үр дүнд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид ийм хэмжээний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх юм байна.

Одоогоор түймрийн шалтгаан, хариуцлага болон байгаль орчинд учирсан нийт хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна.



Нийтэлсэн огноо2026-10-20