1 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      2 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      3 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      4 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      5 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      6 LAND-USE RIGHTS IN PROTECTED AREAS TO BE GRANTED THROUGH OPEN SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      7 MPS SUPPORT PROPOSAL TO PROHIBIT USE OF CHINGGIS KHAAN'S PORTRAIT ON ALCOHOL AND TOBACCO PRODUCTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      8 $712 BILLION WIPED OFF WORLD’S BIGGEST MINING COMPANIES SINCE START OF IRAN WAR WWW.MINING.COM PUBLISHED:2026/11/04      9 MONGOLIA’S NEWBORN BABY NUMBERS FALL BY 3.9 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/04      10 MONGOLIA STRENGTHENS MULTISECTORAL ACTION TO ACCELERATE CLEAN HOUSEHOLD ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/04      “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “СҮХБААТАР ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” 150 МЯНГАН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЦАХИЛГААНААР, 30 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     БАЙДРАГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     АВТО ЗАМЫН БООМТООР 94,5 САЯ ТОНН АШИГТ МАЛТМАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     Б.ПҮРЭВДАГВА: АГААРЫН БОХИРДЛЫН ХОРТ ХЭМЖЭЭ 10-14 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙР СУУРИЙГ ДЭМЖИХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04     Н.УЧРАЛ: "ОНТРЭ"-ТЭЙ ТУСДАА ХӨОГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Байдрагийн УЦС-ын төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна www.montsame.mn

ЭЗХЯ, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-аас “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн хүрээнд “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт зарлаад байна. 

Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын нутаг дахь Сүүдэртийн хясаанд барихаар төлөвлөсөн Байдрагийн УЦС нь 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Ашиглалтад орсноор жилд 59.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоо бий. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17 сая кВт.цаг хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна. Төслийн төсөвт өртөг 53.3 сая ам.доллар, барилга угсралтын ажил 53 сарын хугацаанд үргэлжилнэ. Төслийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс мэдээллээ.

Сонгон шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэл оролцох боломжтой. Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтайгаас гадна техник, технологийн шаардлагыг хангаж, сүүлийн 7 жилд ижил төстэй нэгээс доошгүй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байна. Хувийн хэвшлийн түншлэгч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, бүтцийг тодорхойлж, санхүүжилтийн төлөвлөгөө, санхүүгийн загварыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын дагуу боловсруулах юм. Сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулах бөгөөд төслийн саналыг энэ сарын 12-ны 15:00 цагаас өмнө хүлээн авч байна.

ЭХЯ санаачилсан тус төслийг Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс 2026 онд танилцуулсан төслийн багцад эрчим хүч, авто зам, төмөр зам, нисэх буудал, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн чиглэлийн 15 төсөл багтжээ. Эдгээр төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бөгөөд төсөл тус бүрийн бэлтгэл, судалгаа, үнэлгээний үе шат харилцан адилгүй юм. 



Нийтэлсэн огноо2026-11-05