1 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      3 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      4 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      5 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      6 SPRING SESSION TO TACKLE ECONOMIC CHALLENGES, TAX REFORM, GOVERNANCE ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 ANNUAL RESULTS WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2026/03/17      8 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      9 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      10 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХИЙ Л САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өнгөрсөн онд биржийн 859 удаагийн арилжаагаар 36.7 сая тонн нүүрс борлуулжээ www.montsame.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, уул уурхайн салбараас хүртэх үр өгөөжийн талаар орон нутгийн иргэдийг мэдээлэлжүүлэх, уул уурхайн биржийн арилжаа болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгжүүлж буй чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны мэдээллийг сонсов.
Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны тухай танилцуллаа. Уулын уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжуулан 2023 онд 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмал арилжиж, нийт 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, үнийн өсөлтөөс хамаарч 155.3 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2024 онд 859 удаагийн арилжаагаар нийт 36.7 сая тонн нүүрс, 2.9 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мянган тонн хайлуур жонш, 6000 тонн зэсийн баяжмал арилжиж 16.26 их наяд төгрөгийн орлогыг тус тус олсон аж.
Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тухай Ц.Туваан сайд танилцуулсан юм. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 1997 оноос иргэн болон хуулийн этгээдэд өргөдлөөр, 2006 оноос сонгон шалгаруулалт болон өргөдлөөр, 2014 оноос өргөдөл болон сонгон шалгаруулалтаар, 2017 оны өөрчлөлтөөр зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болсон. 2010 онд Тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль батлагдан 2010-2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байна.
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд тусгажээ. Уг өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулалтын журмыг баталж, тус журмаар 2024 оны дөрөвдүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосон байна. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 74 хувьд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хориглосон байдаг бол Засгийн газар 2018 онд 8.4 сая га, 2023 онд 8.6 сая га талбай, нийтдээ 17 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж талбай солбилцол баталсан байна. 2024 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар нийт 2726 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний 981 нь хайгуулын, 1632 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа гэв. Энэ нь нийт нийт нутаг дэвсгэрийн 4.38 хувийг эзэлдэг. 2018-2024 онд буюу долоон жилийн хугацаанд 533 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож, улсын төсөвт 177 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Нийтэлсэн огноо2025-01-16