1 STEPPE DIPLOMACY: MONGOLIA DEEPENS CENTRAL ASIA TIES WWW.TIMESCA.COM PUBLISHED:2025/07/22      2 MONGOLIAN CHESS FEDERATION RECEIVES OUTSTANDING CONTRIBUTION AWARD 2025 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/22      3 AN IMPERIAL WEEK IN PHOTOS: EMPEROR AND EMPRESS CONCLUDE HISTORIC MONGOLIA TRIP WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/07/22      4 MONGOLIA’S ANCIENT ELK PETROGLYPHS SHOW 12,000 YEARS OF CULTURAL AND ENVIRONMENTAL SHIFT WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2025/07/22      5 RUSSIAN EXPERTS REMIND CHINA: THERE IS A NEIGHBORING COUNTRY THAT IS OBVIOUSLY IN THE OPPOSITE DIRECTION AND MAY VERY LIKELY "BETRAY" CHINA AND RUSSIA WWW.VOCAL.MEDIA PUBLISHED:2025/07/22      6 FRANCE, MONGOLIA EXPAND CIVIL SECURITY AND EMERGENCY RESPONSE COOPERATION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/22      7 MONGOLIA'S PRESIDENT CALLS KYRGYZSTAN IMPORTANT PARTNER IN CENTRAL ASIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/22      8 KYRGYZ-MONGOLIAN STRATEGIC DIALOGUE STRENGTHENED BY 13 NEW MULTISECTORAL ACCORDS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/07/22      9 MAVEN WIRELESS EXPANDS SALES TO MONGOLIA – SECURES ORDER IN THE MINING INDUSTRY WWW.MAVENWIRELESS.COM PUBLISHED:2025/07/22      10 PRESIDENT OF MONGOLIA ARRIVES IN THE KYRGYZ REPUBLIC FOR A STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      ҮСХ: ЭКСПОРТЫН 94.7 ХУВИЙГ УУЛ УУРХАЙ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛД 70 ГАРУЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРДЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИГИЙН МОНГОЛ ДАХЬ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСТАЙ “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     НҮБ: МОНГОЛ УЛСАД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 2030 ОН ГЭХЭД 43 ХУВИАР ӨСНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     "РИО ТИНТО" ГРУПП МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ АНТРЕГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ТОМИЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 15.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     СТАТИСТИКИЙН БИЗНЕС РЕГИСТРИЙН САНД 270.8 МЯНГАН ХУУЛИЙН ЭТГЭЭД БҮРТГЭГДЖЭЭ WWW. НИЙТЭЛСЭН:2025/07/22     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БҮРИЙГ ШАЛГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21    

Дүүжин замын тээврийн барилгын ажилд 70 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байна www.montsame.mn

Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна. 
Энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилготой юм.
Ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа ярихдаа “Дүүжин замын тээврийн тулгуур багана нийт дөрвөн хэсгээс бүрдэх юм.Үүний нэг хэсэг болох суурь нь шон, холбогч хавтан, төмөр бетонон баганан суурь бүхий гурван хэсгээс бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгаж, удаах хоёр суурь байрлуулах ажил 55 хувьтай үргэлжилж байна” гэв.
Харин “Моннис Инженеринг” компанийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан ярихдаа, “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг бүрэн байрлуулж дууссан. Ийнхүү өнөөдрөөс тус байршлуудад металл хийцлэлийн угсралт буюу үндсэн тулгуур баганыг суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа” гэлээ.
Түүнчлэн бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, техникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оноос туршилтад оруулсны дараагаар улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, цагт 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 6.45-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачаалал, Яармаг, Нисэхийн түгжрэлийг 15 хувиар бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх талаар албаныхан онцоллоо.

 



Нийтэлсэн огноо2025-07-22