ҮСХ: Экспортын 94.7 хувийг уул уурхай эзэлж байна www.news.mn
Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2025 оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн бол жилийн 5.4 хувь, үйлчилгээний бүлэг 16.9 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Өргөн хэрэглээний хүнсний үнэ 5.6 хувь, хувцасны бүлэг 9.1 хувь, орон сууц 21 хувь, гэр ахуйн хэрэглээний бүлэг 6.5 хувь, зочид буудал, дотуур байрны үйлчилгээ 12 хувь хүрчээ. Үүнээс гадна боловсролын үйлчилгээ 18.2 хувьд хүрсэн нь голлон өссөн байна.
Монгол Улс эхний зургаан сарын байдлаар 145 улстай гадаад худалдаа хийж, өмнөх оны мөн үеэс 27 сая ам.долларын ашиг хийжээ.
Харин экспортын 94.7 хувийг уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын ашиг өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурсан бол нүүрсний экспорт 2.3 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 148 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31 сая ам.долларын ашиг олжээ. Хонь, ямааны махны экспорт 24 сая ам.доллараар буурсан нь нийт хэм хэмжээ буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Зэсийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх үеэс 897 сая ам.доллароор өсчээ. Экспортын 91 хувийн БНХАУ-руу, 5.2 хувийг Швейцар улс руу нийлүүлсэн нь нийт экспортын 96 хувийг бүрдүүллээ.
Импортын хувьд 22 хувийг тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн эд анги эзэлж байгаа бол 20.6 хувийг хувийн машин механик тоног төхөөрөмж, 20.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 8 хувийг үндсэн төмөрлөгийн импорт эзэлж байгаа аж.Мөн суудлын автомашины импорт 207.6 сая ам.доллар буюу 45.1 хувь, тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги 22 сая ам.доллар, ухаалаг гар утас 15 сая ам.доллар буюу 221 хувиар, согтууруулах ундаа 14 хувь буюу 50 хувиар өссөн байна. Харин ОХУ-аас импортоор орж ирсэн бүтээгдэхүүний 71 хувийг нефт, Япон улсаас орж ирсэн импортын 80.3 хувийг суудлын автомашин эзэлж байна.
А.Тамир
Нийтэлсэн огноо2025-07-22