Г.Занданшатар хар тамхины хэргийн ялыг чангалж, тусгай нэгж байгуулан шалгах чиглэл өгчээ www.eguur.mn
УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг, "Таван богд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдийн холбогдсон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, хар тамхи хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцлийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг хаацайлж өнгөрөөнө гэх таамаг хөврөөд буй.
Тэгвэл өнөөдрийн Засгийн нгазрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг тухайлан хэлэлцүүлж,
Нэг. Ялын бодлогыг чангатгах хууль эрх зүйн орчныг чангатгах, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж ялын төрлийг нэмэх,
Хоёр. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах, Гадаад улсуудын тусгай албатай хамтран ажиллах, хар тамхины худалдааг таслан зогсоох тусгай ажиллагааг зохион байгуулах,
Гурав. Нийслэл аймгуудад бүх талын нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах, хяналтыг сайжруулах, олон нийтийн цэнгээний газар зэрэг эрсдэлтэй цэгүүдэд үнэлгээ хийж хяналтад авах, Хил гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг холбогдох газруудад өгчээ.
Засгийн газрын уг шийдвэр гарснаар,
Хар тамхины хэргээрх ялын бодлогыг чангалж,
Бие даасан нэгжийн бүтцээр гадны улсуудтай хамтран ажиллаж,
Хил гааль тэргүүтэй байгууллагуулагуудын хяналтыг чангатгаж, эрсдэлтэй цэгүүдэд байнгын хяналт тавих нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна.
Манай улсад хар тамхины далд хэрэглээ газар авч, залуусын дунд тахал мэт тархаад буй ч дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Улмаар хар тамхины хэрэглээний хамрах хүрээ тэлж, борлуулалтын сүлжээ гүнзнгий түвшинд үүссэн ч холбогдох албаныхан дорвитой алхам хийж чадахгүй явсаар байгаа юм. Учир нь, хар тамхины хэрэглээнд хуулийн нууц хамгаалалт ихээр үүсч, үүнийг Засгийн газрын түвшинд анхаарч үзэхгүй бол "хүчрэгдэхгүй" гэх тайлбар хөшигний ард явдаг.
Саях үүссэн хэргийн тухайд л гэхэд, залуус хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Тэд "Г.Занданшатар Ерөнхий сайд болсон тул биднийг хамгаална" гэхчлэн зүй бус авирласан мэдээлэл тархаад буй.
Г.ҮҮЛТ
Нийтэлсэн огноо2025-07-23