1 PRIME MINISTER ORDERS REVIEW OF TRIPARTITE AGREEMENT ON LABOR AND SOCIAL PARTNERSHIP BY JULY 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      2 270.8 THOUSAND LEGAL ENTITIES REGISTERED IN BUSINESS REGISTRY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      3 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL AIRPORT SERVED 2 MILLION PASSENGERS IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      4 ICE RELEASES DEAF MONGOLIAN IMMIGRANT AFTER HOLDING HIM FOR MONTHS WITHOUT INTERPRETER WWW.CALMATTERS.ORG PUBLISHED:2025/07/23      5 WILDFIRES RAGE ACROSS NORTHERN MONGOLIA AS HEAT INTENSIFIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/23      6 STEPPE DIPLOMACY: MONGOLIA DEEPENS CENTRAL ASIA TIES WWW.TIMESCA.COM PUBLISHED:2025/07/22      7 MONGOLIAN CHESS FEDERATION RECEIVES OUTSTANDING CONTRIBUTION AWARD 2025 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/22      8 AN IMPERIAL WEEK IN PHOTOS: EMPEROR AND EMPRESS CONCLUDE HISTORIC MONGOLIA TRIP WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/07/22      9 MONGOLIA’S ANCIENT ELK PETROGLYPHS SHOW 12,000 YEARS OF CULTURAL AND ENVIRONMENTAL SHIFT WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2025/07/22      10 RUSSIAN EXPERTS REMIND CHINA: THERE IS A NEIGHBORING COUNTRY THAT IS OBVIOUSLY IN THE OPPOSITE DIRECTION AND MAY VERY LIKELY "BETRAY" CHINA AND RUSSIA WWW.VOCAL.MEDIA PUBLISHED:2025/07/22      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     Г.ЗАНДАНШАТАР ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ ЧАНГАЛЖ, ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛАН ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     "БҮХ НИЙТЭЭР АМРАХАД ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛД $350-400 ОРЧИМ САЯАР ТАСАЛДАЖ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ЧУУЛГАНД СУУГААГҮЙ ИРЦЭЭРЭЭ Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТЭРГҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ХӨЛБӨМБӨГИЙН АЛДАРТНУУД БОЛОХ РОНАЛДИНЬО, КАРЛЕС ПУЁЛЬ, РИВАЛДО НАР МОНГОЛД ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ҮСХ: ЭКСПОРТЫН 94.7 ХУВИЙГ УУЛ УУРХАЙ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛД 70 ГАРУЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРДЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИГИЙН МОНГОЛ ДАХЬ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСТАЙ “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22    

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ www.montsame.mn

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн  “ХаоЮань групп”  компани шалгарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарлалаа.
Монгол Улсад анх удаа хэрэгжих авто замын цогц төсөл нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлээс Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэх юм. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Бүтээн байгуулалтыг хийхдээ 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох ажээ.
Энэхүү замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох, гарах хэсэг нь төв замтай холбогдож замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог болон Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм гэдгийг албаныхан онцоллоо. Ийм замтай болсноор Нисэх, Яармаг чиглэлээс гадна хотын төвийн авто замын ачааллыг багасгахын зэрэгцээ хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий сүлжээг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой аж.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” компани нь инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг салбарыг хамарсан үйл ажиллагааг 2008 оноос эхлэн явуулжээ. Олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай Хонконгийн цорын ганц хувийн компани юм байна. Тус компани Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт хурдны зам, барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын орнуудад 10 гаруй салбартай аж.



Нийтэлсэн огноо2025-07-23