1 STATE GREAT KHURAL ENDORSES CREDIT RATINGS TO IMPROVE CITIZENS’ FINANCIAL PLANNING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      2 MNT 14.1 BILLION TO BE SPENT ON MILK SUPPLY INCENTIVES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/13      3 ICFG LIMITED EXPANDS INTO MONGOLIAN LIFE INSURANCE MARKET WITH STRATEGIC PARTNERSHIP WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/08/13      4 JADE GAS ACHIEVES FIRST GAS FLOW AT RED LAKE PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/13      5 NAJIB COMEBACK WOULD BE ‘INSANE’, MURDERED MONGOLIAN’S FATHER SAYS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/08/13      6 STATE GREAT KHURAL BANS ALL PAID PREDICTION, BETTING, AND ONLINE GAMBLING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      7 MONGOLIA'S FOREIGN TRADE FALLS 9.2 PCT IN SEVEN MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/13      8 DIVORCE AND DEPRESSION: MONGOLIA’S NEW SOCIAL DILEMMA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/08/12      9 URBAN TRANSFORMATION: 3,157 LAND UNITS CLEARED CITYWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      10 TOTAL FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 14.2 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛД ӨГСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛЫГ ДАХИН НЯГТЛАХЫГ ДААЛГАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 68.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     "TMK ENERGY" БОЛОН БЭЭЖИНД ТӨВТЭЙ "J-ENERGY" КОМПАНИУД ХАМТРАН МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН ХИЙН ТӨСЛИЙГ ЯАРАВЧЛУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ 102623 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТУЛГУУР БАГАНУУДЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС СУУРИЛУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.4 ХУВИАР БУУРСАН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ФРЭЙНЧАЙС БОЛОМЖ (FRANCHISE OPPORTUNITIES) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/08/12     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 14.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     МОНГОЛД НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНСУ-ЫН ХОЁР ТАГНУУЛЫГ "ЭХ ОРНООСОО УРВАСАН" ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХААР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12    

Экспорт өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурсан байна www.eguur.mn

Монгол Улс 2025 оны эхний 7 сард нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 (9.2%) тэрбум ам.доллар, экспорт 1.5 (16.4%) тэрбум ам.доллар, тэнцэл 1.6 (55.5%) тэрбум ам.доллароор тус тус буурч, импорт 68.9 (1.1%) сая ам.доллароор өссөн байна.
Экспорт 2025 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.4 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 200.2 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 35.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 25.9 сая
ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 15.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон
нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.1 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 42.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.4 сая
ам.доллароор өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 68.9 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 190.5
сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.1 сая ам.доллар, согтууруулах ундаа 14.7 сая ам.доллар, тунгаар савлагдсан эм 13.0 сая ам.доллар, гар утас 12.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин ачааны автомашин 72.0 сая ам.доллар, дизелийн түлш 54.7 сая ам.доллароор буурсан байна.
Экспорт 2025 оны 7 дугаар сард өмнөх сараас 12.1 (1.0%) сая ам.доллар, импорт 32.0 (3.2%) сая ам.доллароор тус тус буурсан байна. Харин өмнөх оны 7 дугаар сараас экспорт 208.7 (15.1%) сая ам.доллар, импорт 78.8 (7.6%) сая ам.доллароор буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.9 хувийг эзэлж байгаа бол импортын 71.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
Г.МИШЭЭЛ

 



Нийтэлсэн огноо2025-08-13