Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгожээ www.news.mn
Үндэсний их баяр наадам болон тоглолттой үед л үүд хаалгыг нь нээдэг, бусад үед цоожтой байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн зун анх удаа нээлттэй болгож баруун урд талын 16-р хаалгаар хүмүүс чөлөөтэй орж гарч байсан юм.
Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг дахин иргэдэд нээлттэй болгож байгаа юм байна. Тодруулбал өнгөрсөн жилийн адил иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой аж.
Иргэдийг дээрх хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд хүлээн авна. Иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхалт, гүйлт хийх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой юм.
Нийтэлсэн огноо2025-08-13