1 MONGOLIA TO HOST UNCCD COP17 WITH PARTICIPATION OF 10,000 DELEGATES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      2 CNN'S BLUEPRINT SPOTLIGHTS THE INNOVATORS PROPELLING MONGOLIA INTO A DIGITAL FUTURE WWW.CNN.COM PUBLISHED:2025/09/19      3 WHAT IS DRIVING CLOSER JAPAN-MONGOLIA TIES? WWW.THEDIPLOMAT.MN PUBLISHED:2025/09/19      4 INFRASTRUCTURE CONSTRUCTION CONTINUES AT HUNNU CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      5 MONGOLIAN ENVOY LAUDS PM MODI’S LEADERSHIP, HAILS INDIA’S GROWING STATURE IN WORLD WWW.OMMCOMNEWS.COM  PUBLISHED:2025/09/19      6 SONSY PARTNERS WITH TUNED GLOBAL TO LAUNCH MONGOLIA’S FIRST WORLD-CLASS MUSIC APP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/19      7 DEPRESSION IDENTIFIED AS LEADING CAUSE OF WORK INABILITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/19      8 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      9 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      10 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ГЭРЭЭГ ШАЛГАХ УИХ-ЫН ТҮР ХОРОО БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     О.НОМИНЧИМЭГ: БҮХ ТӨРЛИЙН ТАМХИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРУУЛЖ ИРЭХ, 21 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ТАМХИ БОРЛУУЛАХГҮЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     СЗХ: “ГОВЬ” КОМПАНИ ХХК БОЛОХ АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗРЫН 80 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     МОНГОЛООС 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН БҮТЭН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЦААНА КОМПАНИ ХООРОНДЫН ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ИРГЭДЭЭС 45,2 ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН "БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН 9 ХҮНД ОНООСОН 2-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18    

О.Номинчимэг: Бүх төрлийн тамхийг тусгай зөвшөөрөлтэй оруулж ирэх, 21 нас хүрээгүй хүнд тамхи борлуулахгүй өөрчлөлт хийнэ www.itoim.mn

УИХ-ын 76 гишүүн өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхэд, залуучуудын дунд тамхидалт нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах явдал хэмээн онцолсон юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хуулийн боловсруулалт нь чамгүй хугацаанд үргэлжилж, Засгийн газарнаймдугаар сард албан ёсны эцсийн саналаа өгсөн ч, хууль тогтоомжийн тухай хуульд долдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-д өргөн барих шаардлага өндөр болсон. Улмаар хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан анхны хууль болж өнөөдөр өргөн барьж байна.
Энэхүү хуулиар утаат, электрон, зажилдаг, халаадаг зэрэг шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүнийг бүгдийг нь Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад оруулж, зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар импортлон борлуулах зохицуулалт хийнэ. Мөн 21 нас хүрээгүй хүүхдэд борлуулахыг хориглох заалт тусгасан бөгөөд ингэснээр өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх юм.
Монгол Улсад тамхины зах зээл жилээс жилд өргөжиж байна. 2024 оны байдлаар Монгол Улсад 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи импортлогдсон бөгөөд үнийн дүнгээр 90 сая ам.долларт хүрчээ. Энэ нь жилд эргэлдэж байгаа тамхины зах зээлийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрэх томоохон зах зээл болохыг харуулж байна. Тамхины компаниудын хувьд энэ нь өндөр ашигтай бизнес болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Тамхи, түүний дотор электрон тамхи нь өсвөр насны хүүхдүүдэд аюултай бөгөөд ниргэхээс нь өмнө хамгаалах шаардлагатай. Электрон тамхи нь электрон бараа гэж ойлгогдож, зах зээлд нэвтэрч буй нь олон хүүхэд залуусыг төөрөгдүүлэх эрсдэлтэй байна. Энэ байдал зөвшөөрөгдөж болохгүй бөгөөд улс орнууд аль хэдийн тамхины хэрэглээг хязгаарлаж, хориглох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын хувьд өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, буруу дадлаас сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр тамхины бүх төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа электрон тамхи нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар худалдаалагдах бөгөөд 21 нас хүрээгүй хүүхдэд борлуулахыг хориглох заалт тусгасан. Энэхүү зохицуулалт нь хяналт тогтоохоос гадна, хүүхдүүдэд тамхины хор хөнөөл, эрсдлийг ойлгуулж, буруу зуршилд татагдах эрсдлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ болно. Хуулийн хэрэгжилт нь өсвөр насны хүүхдүүдийг хамгаалж, тэдний эрүүл мэнд, ирээдүйд эерэг нөлөө үзүүлэх гол алхам юм.
УИХ-ын гишүүдийн үзэж байгаагаар, энэ хуулийн үндсэн зорилго нь хүний амь нас, эрүүл мэнд, ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах явдал юм. Судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Электрон тамхи нь янжуур тамхины хэрэглээг бууруулна гэж үзэж байсан ч, үнэндээ хамтдаа хэрэглээ нь өссөн. Энэ нь Монгол Улс тун удахгүй уушгины хорт хавдрын тоогоор дэлхийд тэргүүлэх эрсдэлтэй болж байгааг анхааруулж байна. Тиймээс уг хуулиар тамхины бүх төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн хууль ёсны борлуулах дэлгүүрүүдээр худалдаалах, шилэн хоргонд ил харагдахгүйгээр зохицуулах, насанд хүрсэн хүн л худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхээр болох юм.
Энэ хуулийн хэрэгжилт нь зөвхөн хяналт тогтоох төдийгүй, нийгэмд тамхины хор хөнөөл, эрсдэлийг ойлгуулах, хүүхэд залуучуудыг тамхинаас хол байлгах үр дүнтэй арга хэмжээ болох юм. Хууль батлагдсанаар Монголын тамхины зах зээлд зохицуулалт бий болж, насанд хүрээгүй иргэд тамхи худалдан авах боломжгүй болохын зэрэгцээ, олон төрлийн тамхины бүтээгдэхүүнд ижил зохицуулалт үйлчлэх юм.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-09-19