Улаанбаатар хот LRT 1-р шугамын хувийн түншийг сонгон шалгаруулна www.news.mn
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн трамвай (LRT) 1-р шугам” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншийг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлжээ. Сонгон шалгаруулалт нь "DBOT" буюу зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх загвараар хэрэгжих юм. Энэ нь хувийн түнш нь зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, улмаар төслийн хөрөнгийг төрд шилжүүлэх үүрэг хүлээхийг хэлж байна. Үйл явц нь урьдчилсан болон өрсөлдөөнт гэсэн хоёр үе шаттай явагдана.
Оролцох сонирхолтой Монгол болон гадаадын хуулийн этгээд 2026 оны нэгдүгээр сарын 05-ны 16:00 цаг хүртэл саналаа ирүүлэх боломжтой. Шалгарсан гурваас илүүгүй оролцогч дараагийн шатанд өрсөлдөнө.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг “Улаанбаатарын түншлэл төв” ХХК-аас оролцох хүсэлтээ албан бичгээр илэрхийлж, 3,000 ам.долларын төслийн баримт бичгийн хураамжийг төлсөн байх шаардлагатай юм байна.
Тус "LRT" 1-р шугамын төсөл нь нийслэлийн нийтийн тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах, хотын тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.
Нийтэлсэн огноо2026-01-05





