Улаанбуудайн урамшуулалд 8.6 тэрбум төгрөг олгожээ www.eagle.mn
2025 оны намрын ургацаас дотоодын гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд урамшууллыг бүрэн олгож дууссан тухай Хөдөө аж ахуйн корпорациас мэдээллээ. Тариаланчид намрын ургацаас 109.5 мян.тн хүнсний улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна.
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар тогтоосон юм.
Нийтэлсэн огноо2026-03-05





