1 FRANCE DONATES HIGH-ANGLE, WATER RESCUE EQUIPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      2 LUXEMBOURG-BACKED PROJECT ADVANCES TO NATIONAL CARDIOVASCULAR CENTER STAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      3 SMTRACK EXPANDS INTO MONGOLIA'S EVENTS MARKET WWW.KLSESCREENER.COM PUBLISHED:2026/04/13      4 MONGOLIA EXPORTS SURGE 62.3% IN FIRST QUARTER COMPARED TO LAST YEAR WWW.AZERTAG.AZ PUBLISHED:2026/04/13      5 IMPROVED ROAD DESIGN IN MONGOLIA HALVES PREDICTED FATAL AND SERIOUS INJURIES WWW.IRAP.ORG PUBLISHED:2026/04/13      6 PRIME MINISTER N.UCHRAL PRIORITIZES EDUCATION REFORM IN FIRST POLICY ADDRESS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/13      7 MONGOLIA RECEIVED 74 POINTS FOR INTERNET FREEDOM, WHILE RUSSIA RECEIVED ONLY 4 POINTS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      8 BRITISH-MONGOLIAN COOPERATION IN THE FIELD OF EDUCATION IS OUR PRIORITY, - AMBASSADOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      9 WORLD BANK PROJECTS 5% ECONOMIC GROWTH FOR MONGOLIA IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/12      10 MONGOLIA TO IMPLEMENT PROJECT TO REDUCE HAZARDOUS CHEMICAL USE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/12      "ТА БҮХЭН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА" ГЭЖ НАДАД 2-3 УДАА ХАТУУ ХЭЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.ЭНХ-АМГАЛАН: ЭХ ХЭЛЭЭРЭЭ УНШИЖ, ОЙЛГОХ ЧАДВАРЫГ АНГЛИ ХЭЛНЭЭС Ч НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БУЙГ АНХААРУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     "ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН ОРОН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХУВЬ ОЛГОНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.БАТТӨР: АРХИНЫ ХОРДЛОГООР ЖИЛД 1000, САРД 80 ХҮН НАС БАРДАГ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ҮСХ: ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭ ӨМНӨХ ОНООС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     АУДИТ: ХӨГЖЛИЙН БАНК СӨРӨГ ДҮГНЭЛТ АВЧ, ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД БОСГОСОН Ч ЗЭЭЛ ОЛГООГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     БАРИЛГЫН КОМПАНИУД ТӨСЛИЙНХӨӨ 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖ ЗАХИАЛГА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/12     МОНГОЛ УЛСАД АМЬДАРЧ БУЙ 5153 ИРГЭНИЙ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Хариуцлагатай уул уурхайг дэмжсэн орон нутагт ашигт малтмалын хувь олгоно" www.news.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг өнөөдөр /2026.04.13/ танилцууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-Монголын эдийн засгийн томоохон салбар болох уул уурхай нь экспортын орлогын 95 орчим хувийг бүрдүүлж, төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Иймд ашигт малтмалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн боловсруулалтын талаар МАН-ын гишүүд санал бодлоо илэрхийллээ. Түүнчлэн уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг ахиулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх байр суурийг илэрхийлсэн.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь суурь салбар. Нийт төсвийн орлогын 28–30 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж буйтай холбоотойгоор ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ хуулийн өөрчлөлтийг сүүлийн долоон жилийн турш ярьж ирсэн бөгөөд томоохон шинэчлэл нь 20–30 жил хүлээгдсэн. Томоохон хөрөнгө оруулалтыг татах, түүнийг зөв зохистой зохицуулахад энэхүү хуулийн төсөл чухал үүрэгтэй. Ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг илүү шударгаар хуваарилах, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутгийн иргэдэд илүү боломж олгох зохицуулалт шаардлагатай байна. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сум улсын эдийн засгийн 10 орчим хувийг бүрдүүлдэг атлаа сургууль, дэд бүтцийн асуудалтай хэвээр байна. Энэ нь баялгийн хуваарилалт шударга бус байгааг харуулж байна. Иймд уул уурхайн салбар дахь эсэргүүцлийг зөв зохистой болгох, оролцогч талуудын тэгш оролцоонд тулгуурлан салбарыг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг дэвшүүлж байна. Гол өөрчлөлтүүдийн хүрээнд: Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Хууль, дүрмээ мөрддөг, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэг, орон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харилцдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, үйл ажиллагааг нь дэмжсэн орон нутгуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс илүү хувь олгоно. Одоогоор орон нутгийн хөгжлийн санд 10 хувийг төвлөрүүлж байгаа бөгөөд үүнийг 15–20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нэн шаардлагатай дэд бүтцээ орон нутаг өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, хайгуулын асуудлыг онцолж байна. Уул уурхайн салбар нь өндөр эрсдэлтэй бөгөөд дэлхийн жишгээр 10 мянган хайгуулын зөвшөөрлөөс нэг уурхай л ашиглалтад ордог. Гэтэл Монгол Улсын хувьд хайгуулын салбар бараг зогсонги байдалд орсон. Одоогоор 1039 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа нь нийт газар нутгийн ердөө 3.3 хувийг эзэлж байна. Энэ нь уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай орнуудын хувьд маш бага үзүүлэлт юм. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс дор хаяж 5–10 дахин их байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.



Нийтэлсэн огноо2026-04-13