1 FRANCE DONATES HIGH-ANGLE, WATER RESCUE EQUIPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      2 LUXEMBOURG-BACKED PROJECT ADVANCES TO NATIONAL CARDIOVASCULAR CENTER STAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/13      3 SMTRACK EXPANDS INTO MONGOLIA'S EVENTS MARKET WWW.KLSESCREENER.COM PUBLISHED:2026/04/13      4 MONGOLIA EXPORTS SURGE 62.3% IN FIRST QUARTER COMPARED TO LAST YEAR WWW.AZERTAG.AZ PUBLISHED:2026/04/13      5 IMPROVED ROAD DESIGN IN MONGOLIA HALVES PREDICTED FATAL AND SERIOUS INJURIES WWW.IRAP.ORG PUBLISHED:2026/04/13      6 PRIME MINISTER N.UCHRAL PRIORITIZES EDUCATION REFORM IN FIRST POLICY ADDRESS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/13      7 MONGOLIA RECEIVED 74 POINTS FOR INTERNET FREEDOM, WHILE RUSSIA RECEIVED ONLY 4 POINTS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      8 BRITISH-MONGOLIAN COOPERATION IN THE FIELD OF EDUCATION IS OUR PRIORITY, - AMBASSADOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/13      9 WORLD BANK PROJECTS 5% ECONOMIC GROWTH FOR MONGOLIA IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/12      10 MONGOLIA TO IMPLEMENT PROJECT TO REDUCE HAZARDOUS CHEMICAL USE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/12      "ТА БҮХЭН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР МАНАЙ УЛСЫН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ БАЙНА" ГЭЖ НАДАД 2-3 УДАА ХАТУУ ХЭЛСЭН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.ЭНХ-АМГАЛАН: ЭХ ХЭЛЭЭРЭЭ УНШИЖ, ОЙЛГОХ ЧАДВАРЫГ АНГЛИ ХЭЛНЭЭС Ч НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БУЙГ АНХААРУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     "ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН ОРОН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХУВЬ ОЛГОНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     Л.БАТТӨР: АРХИНЫ ХОРДЛОГООР ЖИЛД 1000, САРД 80 ХҮН НАС БАРДАГ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     ҮСХ: ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭ ӨМНӨХ ОНООС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     АУДИТ: ХӨГЖЛИЙН БАНК СӨРӨГ ДҮГНЭЛТ АВЧ, ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД БОСГОСОН Ч ЗЭЭЛ ОЛГООГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/13     БАРИЛГЫН КОМПАНИУД ТӨСЛИЙНХӨӨ 30 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭЖ БАЙЖ ЗАХИАЛГА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/12     МОНГОЛ УЛСАД АМЬДАРЧ БУЙ 5153 ИРГЭНИЙ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж буйг анхааруулав www.montsame.mn

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн Монгол Улсын эдийн засгийн төлөв байдалд учрах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч Оюутолгойн гүний уурхайн олборлолт үргэлжлэн нэмэгдэж, нүүрсний эрэлт тогтвортой хадгалагдсанаар уул уурхайн салбар 2026 болон 2027 онд тус улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна гэж Азийн Хөгжлийн Банкны (АХБ) "Азийн хөгжлийн төлөв" тайланд дурджээ. 

Уг тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засаг 2025 оныг сул эхлүүлсэн ч хөдөө аж ахуйн салбар хоёр хүнд өвлийн дараа сэргэж, уул уурхайн салбар үргэлжлэн өссөний ачаар 6.8 хувиар өссөн бол 2026 онд 5.7 хувиар, 2027 онд уул уурхайн салбар тэлж, уул уурхайн бус салбар идэвхжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0 хувь болох төлөвтэй байна.  

“Монгол Улсын эдийн засгийн ойрын хугацааны төлөв байдал уул уурхайн салбараас хамааралтай хэвээр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэлүүд илт нэмэгдэж байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Орон хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли хэлээд, дэлхий дахинд эрсдэл нэмэгдэж буй энэ үед эдийн засгийн төлөв байдал маш тодорхойгүй байгааг дурджээ.   

Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан төсөөллөөр инфляц 2026 онд 7.8 хувь, 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байх ба дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд нийлүүлэлтийн дарамт үргэлжилсээр байна. Мөн шатахуун зэрэг импортын барааны үнийн өсөлт, төгрөгийн ханш сулрах дам нөлөөгөөр инфляцад нэмэлт дарамт үүснэ.

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн одоогийнхоос илүү удаан үргэлжлэх нь урьдчилсан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хамгийн том эрсдэл юм. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, өрхийн хэрэглээг сулруулан, Монгол Улсын экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур, харин инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй юм.

Эдгээр төсөөллийг Ойрх Дорнод дахь мөргөлдөөн богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн 3 дугаар сарын 10-нд тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед боловсруулсан юм. Үүнээс хойших үйл явцыг харахад тээвэр, худалдааны тасалдал үргэлжлэх магадлалтай байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлд түшиглэдэг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог. 



Нийтэлсэн огноо2026-04-13