3–5 мянган тонн үрийн төмс зээлийн нөхцөлөөр нийлүүлнэ www.eagle.mn
Өнгөрсөн жил ган болсонтой холбоотойгоор нийт нутгаар тариалалт багассан. Улмаар үрийн төмсний хангамжийн дутагдал үүссэн гэдгийг Хөдөө аж ахуйн салбарынхан анхааруулж байсан бөгөөд импортоор оруулж ирэхээс өөр аргагүйд хүрсэн гэдгийг ч мэдээлсэн юм.
Улмаар 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлийн нөхцөлөөр нийлүүлэхээр шийдвэр гаргажээ.
Тодруулбал, дотоодын импортлогч ААН-үүд Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3–5 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэхээр болсон гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-04-10





