УЗ-өөс ганцхан Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулж, 25-нд нийслэлийн намын хороогоор хэлэлцэхээр болжээ www.itoim.mn
Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал 15.00 цагт эхэлсэн. Тус хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд хуралд ганцхан Б.Пүрэвдагвын нэрийг Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвын нэрийг тэргүүлэгчдэд танилцуулжээ.
Ингээд нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товлосон байна. Тус хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва 1990 онд төрсөн бөгөөд 2009 онд МАН-д элсэж байжээ. Харин одоо МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-05-20





