1 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      2 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      3 INDIA, MONGOLIA DISCUSS NEW INITIATIVES FOR NEXT PHASE OF STRATEGIC PARTNERSHIP: EAM AFTER MEETING WITH MONGOLIAN COUNTERPART WWW.ANINEWS.IN PUBLISHED:2026/06/23      4 MONGOLIA OPENS A NEW CHAPTER IN ENERGY REFORM WITH ITS FIRST COMPETITIVE ENERGY AUCTION WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/06/23      5 NO ONE LEFT BEHIND: HOW CIVIL SOCIETY IS SHAPING MONGOLIA’S DIGITAL FUTURE WWW.PEOPLEINNEED.NET PUBLISHED:2026/06/23      6 MONGOLIA UNVEILS ENHANCED E-BUSINESS.MN PLATFORM WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2026/06/23      7 "MONGOLIAN DISTRIBUTION GIANTS GATHER"… 16 DAEJEON STARTUPS SET OUT TO OPEN SALES CHANNELS IN ULAANBAATAR WWW.VENTURESQUARE.NET PUBLISHED:2026/06/23      8 INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER JAISHANKAR TO VISIT MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      9 RECORD CURRENCY MANAGEMENT PARTICIPATES IN AN INNOVATIVE TRANSACTION FOR THE ACQUISITION OF MONGOLIAN TUGRIK BY EBRD WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/22      10 LAND BEHIND THE ZHUKOV MONUMENT TO BE REVOKED AND CONVERTED INTO PARK WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/22      “СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦАА БҮХИЙ Л САЛБАРТ ХӨГЖИЖ БАЙГААД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     УВС АЙМАГТ ХҮНИЙ БООМ ӨВЧИН БҮРТГЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     "МАК" ХХК УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР СЭХЭ БООМТЫН НӨХЦӨЛТЭЙ КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖААЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НИЙСЛЭЛ ТӨСВӨӨ ХОЁР ДАХЬ УДААГАА ТОДОТГОЖ, ТҮЛШНИЙ ЗАРДАЛД 310 ТЭРБУМ ТӨСӨВЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ОЮУ ТОЛГОЙН ДАЛИМААР ДЭЛХИЙН ДУНДЖИЙГ ГҮЙЦЭЖ ОЧСОН НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     МОНГОЛ НООЛУУР ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ИНГЭНИЙ СҮҮ, АРЬС ШИР, ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     Я.СОДБААТАР: ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН 56.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22     ДЭЛХИЙН ТЭМЭЭНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН “МОНГОЛ ТЭМЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ингэний сүү, арьс шир, гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлох хамтын ажиллагааг өргөжүүлнэ www.gogo.mn

Монгол Улсад тэмээний тоо толгойг өсгөх, түүхий эд болон ноос ноолуур, сүү зэргийг бүрэн ашиглах чиглэлд дотоодын үйлдвэрлэлд анхаарах болсон. Мөн ингэний сүүний болон бусад хүнсний чиглэлийн үйлдвэрлэгч нэгдлүүдийн төслийг экспортлоход талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж буй юм байна. 

Энэ хүрээнд "Монгол тэмээний эдийн засаг" сэдэвт уулзалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Ингэснээр малчид, ААН-үүд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бий зорилготой. 

Одоогоор сүүн, арьс шир, гоо сайхан, чацарганын бүтээгдэхүүн гэсэн дөрвөн чиглэлд үйлдвэрлэлийг хөгжүүлж буй. Мөн хүнс үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарт гурваас доошгүй хамтын нэгдлийг үүсгээд буй аж.

Энэ арга хэмжээ нь МҮХАҮТ болон "ЕвроЧамбер Монголия" байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхыг нэмэгдүүлж, тэднийг Европын Холбоо,бүс нутгийн зах зээлд гаргах, экспортын салбарын хамтын нэгдлүүдийг хөгжүүлэх урт хугацааны төслийн хэсэг юм.

Уулзалтад хамтын нэгдлийн гишүүд, мэдлэгийн түнш, мэргэжлийн судлаачид, хувийн хэвшил, холбогдох төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Экспортын санхүүжилтийг хүртээмжтэй болгох шалгууруудыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг ХХААХҮЯ, МҮХАҮТ, (МЭКС) болон олон улсын төслүүд харилцан холбоотойгоор, Европын Холбооны зах зээлд өрсөлдөх чадвартай Монгол брэндүүдийг түүний дотор тэмээний эдийн засгийн бүтээгдэхүүнүүдийг бий болгох урт хугацааны төслийг хэрэгжүүлэхийг зорьжээ.

Нэгдсэн бодлогын хүрээнд оролцогч талуудын дунд экспортын бодлогыг баталгаажуулж, тэднийг Европын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны платформтой холбох юм байна.

Шинэ эсвэл сайжруулсан тогтвортой бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих, зах зээлийн судалгаа хийх, хэрэглээнд чиглэсэн тогтвортой онлайн бизнесийн шийдлүүдийг хөгжүүлж эхэлжээ. 

ТХХХ оролцогч талуудаас бүрдсэн гадаад худалдааны үндэсний яриа хэлэлцээний тогтолцоог бий болгож, гадаад худалдааны бодлого хариуцсан яамдын чиг үүргийг тодорхой болгох аж. 

Түүнчлэн дээрх төрлийн чиглэлээр түлхүү эмэгтэйчүүд үйлдвэрлэл, борлуулалт хийдэг гэдгийг онцолж байсан юм. Тиймээс "Европын Худалдааны өдөр" арга хэмжээг жил бүр зохион байгуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд гарц хайна гэдгийг дурдаж байлаа. 

Дэлхийн тэмээний өдөрт зориулан ЕХ-ны "Олон улсын худалдааг дэмжих" төсөл, Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн даргийн газар, ХХААХҮЯ, Монголын ингэний сүүний төлөөлөл ,Экспорт холбооны сүлжээ,ТББ-тай хамтран "Монгол тэмээний эдийн засаг" сэдэвт уулзалтыг энэ хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлттэй зохицсон тогтвортой байдал тойрог эдийн засгийн загварыг бизнест нэвтрүүлэх, Европ руу гарах бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу баталгаажуулж, бүртгэхэд анхаарч байгааг онцолсон юм. 


О.Даваажаргал



Нийтэлсэн огноо2026-06-23