1 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 22.8 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      2 MONGOLIA AND FRANCE AGREE TO STRENGTHEN SCHOOL LUNCH PROGRAM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/09/13      3 MONGOLIA TURNS TO UNTAPPED RESOURCES FOR ITS NEXT PHASE OF ECONOMIC GROWTH WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/09/13      4 FIRST CENTRAL HOSPITAL INTRODUCES ROBOTIC SURGERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      5 58-YEAR-OLD MONGOLIAN PRESIDENT BENCH-PRESSES 100KG; LEAVES INTERNET IMPRESSED WWW.INDIANEXPRESS.COM PUBLISHED:2026/09/13      6 NATIONAL MUSEUM OF NATURAL SCIENCES CONSTRUCTION REACHED 83% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      7 PINE NUT HARVESTING BANNED IN 2026 AMID FOOD SHORTAGES FOR WILDLIFE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/13      8 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      9 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      10 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2027-2031 ОНД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 22.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     MYSTEEL: ИРЭХ ОНД БНХАУ-ЫН МОНГОЛООС ИМПОРТЛОХ КОКСЖИХ НҮҮРС 95 САЯ ТОНН ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ЦЭРЭГТ ЗУУЧИЛЖ, ЭЛСҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ОЛГОХ ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГЭЭ $18,000-Д ХҮРГЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ТОДРУУЛГА: ОРОН СУУЦ 15-НААС, ААН-ҮҮДЭД ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХАЛААЛТЫГ НЬ ӨГНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОРОСЫН ТОМООХОН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ДРОНЫ ХАЛДЛАГАД ӨРТӨЖ, АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫН ЗОРИЛТ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна www.news.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн:

Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах,
Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах,
Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах,
Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.
Одоогоор үндсэн туннелийн 4 хэсэг, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбоод байна. Ус дамжуулан урсгах 385 м туннель барьж дуусгажээ.

Станцын барилгын суурийн ажил дуусч, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт дууссан бөгөөд 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна. 11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм.

Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.

Тэрбээр, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.



Нийтэлсэн огноо2026-09-14