Гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.долларт хүрчээ www.itoim.mn
Монгол Улс 2026 оны эхний найман сарын байдлаар дэлхийн улс орнуудтай нийт 22.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 36.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тодруулбал, энэ хугацаанд Монгол Улс 14.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолж, 8.4 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22,773.5 сая ам.долларт хүрч, экспорт импортын зөрүү буюу гадаад худалдааны тэнцэл 6,026.6 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.2 хувиар өссөн байна. Харин импорт 12.0 хувиар өсөж, 8,373.5 сая ам.долларт хүрсэн байна. Ийнхүү экспортын өсөлт импортын өсөлтөөс харьцангуй өндөр байсан нь гадаад худалдааны ашиг нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2026 оны эхний найман сард экспорт 14.4 тэрбум, импорт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.доллар болсон байна.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-14





