1 CHINESE ANALYST DOWNPLAYS MONGOLIA’S LEVERAGE OVER RUSSIA-CHINA GAS PIPELINE WWW.CHINAGLOBALSOUTH.COM PUBLISHED:2026/09/15      2 MONGOLIA, RIO TINTO AGREE TO AMEND OYU TOLGOI CONTRACT, INCREASING MONGOLIA’S RETURNS BY MNT 13 TRILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      3 TRADE SURPLUS GROWS 3.6-FOLD TO USD 6.0 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/15      4 PM UCHRAL: GOVERNMENT MOBILIZING ALL RESOURCES FOR CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/15      5 GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY REACHES 54% COMPLETION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      6 RUSSIAN CUSTOMS DATA NOT UPDATED DESPITE EAEU TRADE AGREEMENT TAKING EFFECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      7 MOLYBDENUM CONCENTRATE FROM ERDENET MINING CORPORATION SOLD ON THE EXCHANGE FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/14      8 MONGOLIAN PRESIDENT VOWS TO DEEPEN ENERGY, INFRASTRUCTURE COOPERATION WITH CHINA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/14      9 AMENDMENT TO BOOST MONGOLIA'S OYU TOLGOI BENEFITS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/14      10 DEEP IN DEBT FOR FLAGSHIP AIRPORT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/14      АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 50 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ХУРААСАН ХҮНСНИЙ НОГОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.3 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.1 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ТОХИРОЛЦОО БА ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     2027 ОНД ТӨСВӨӨС ₮7.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗУРГААН НАМ, ЭВСЭЛД ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЁС БУС ҮГ, ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙГ АНХААРУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2027-2031 ОНД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 22.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн тохиролцоо ба талуудын байр суурь www.itoim.mn

2026 оны есдүгээр сарын 11 буюу өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрснээ зарлаж, хамтарсан мэдэгдэл хийв. Хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Учрал, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт нар хийсэн юм.
Ерөнхийдөө Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид жил орчмын хугацаанд хоёр Засгийн газар дамжин үргэлжилсэн хэлэлцээрээ амжилттай дуусгаж, тохирсон асуудлуудаа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах болсноо баталлаа. Товчхондоо:
Нэг. Оюу толгойн менежментийн зардлыг хоёр дахин бууруулахаар болов.
Хоёр. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулав.
Гурав. Талуудын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хөндөн ярилцлах хугацаа 7 жил байсныг гурван жил болгож өөрчлөхөөр талууд тохиролцсон байна.
Оюу толгой ордоос Монголын ард түмэн, хувь нийлүүлэгчид ногдол ашиг хүртэх асуудлыг талууд хэлэлцээд, 2027 ондоо ямар ч байсан ногдол ашиг хуваарилъя гэдэг дээр санал нэгдсэн. Харин ямар хэлбэрээр, хэдий хэмжээний эх үүсвэр хуваарилах талаар илүү нухацтай хэлэлцсэний дараа эцэслэн тохирохоор болсон байна.
Ингээд Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээний үр дүнгийн талаар хэн юу хэлснийг хүргэе.

Оюу толгой төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилна
Ерөнхий сайд Н.Учрал: Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Оюу толгойн төслийн зардлыг бууруулахаар тохиролцсон. Тодруулбал, менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар 8 орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулах боломж бүрдлээ.
Оюу толгой төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо. Ногдол ашгийг гурван их наядаар төлөвлөж байна.

Ногдол ашгийн тухайд хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ
“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт: Бид хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Менежментийн үйлчилгээний төлбөрийг мөн буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд “Рио Тинто” хамтран ажиллана гэдгийг миний бие дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ.

Нэг хэлэлцээрээр бүгдийг шийднэ гэж байхгүй. Цаашид хийх зүйл их байна
"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин: 2025 оны наймдугаар сараас хийж эхэлсэн хэлэлцээрийн үр дүнг ийнхүү үндсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулснаар бүрэн баталгаажлаа. Хууль ёсны дагуу талуудын гэрээнд албан ёсоор тусгагдлаа. Энэ ямар ч эргэлзээгүй бодит бөгөөд эерэг үр дүн, бүгд Монгол Улсын шууд ялалтууд юм. 
Монгол Улс бүх шатандаа нэг зорилготой, нэгдмэл байр суурьтай, хамтран нэг баг болж ажиллах ямар их хүчтэй байдгийг уг хэлэлцээрээр өөрийн биеэр харж ойлголоо. "Оюу толгой" Монгол Улсад улам үр өгөөжтэй болгохын тулд хийх ажлууд үүгээр дуусаагүй. Нэг хэлэлцээрээр бүгдийг шийднэ гэж байхгүй. Бид өөрсдөө өөрийн баялагтаа тавих хяналтын механизмаа илүү сайн бүрдүүлж, мэргэжлийн ур чадвартай хүмүүс томилж, улс төрөөс үл хамаарсан тогтвортой институт бий болгох хэрэгтэй. Тийм тогтолцоо бий болгохын төлөө одоогийн ТӨК-иудын шинэчлэл явагдаж байгаа гэж харж байна.

Төслийн бодит өгөөж ямар байхаас шалтгаалж жил бүр ногдол ашгаа авах зарчим руу шилжинэ
Сангийн сайд Ж.Мэндсайхан: Засгийн газраас зээлийн хүүгийн зардал, менежментийн төлбөрийг бууруулах зорилготой хоёр ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийг ахалсны хувьд 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулснаар хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулсан. Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг хянан үзэх хугацааг 7 жил байсныг 3 жил болгон богиносгож, нөхцөлийг  илүү ойр давтамжтайгаар шинэчлэн сайжруулах боломж бүрдсэнийг дуулгая. Хэлэлцээрийн үр дүнд шууд үргэлжлээд явна. Бид 2027 оноос эхлэн ногдол ашиг авна. Хэлэлцээрээр манай талын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Ажлын хэсгийн барьж байгаа зарчим тодорхой. Цаашид уурхайн олборлолт, зэс, алтны зах зээлийн үнэ болон төслийн бодит өгөөж ямар байхаас шалтгаалж, Монгол Улс жил бүр тогтмол мөнгөн урсгал буюу ногдол ашгаа авч явах тасралтгүй зарчим руу шилжинэ.

30 их наядын менежментийн төлбөр хэмнэх боломжгүй шүү дээ. Манай Засгийн газрын пиар нь цөмөрлөө
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо: 30 их наядын менежментийн төлбөр хэмнэх боломжгүй шүү дээ. Ихдээ л 3 их наяд төгрөг буюу 800 гаруй сая долларын хэмнэлт хийх үр дүнг өмнө нь олон нийтэд мэдээлж байсан. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү буурууллаа гэж байгаа боловч өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг байснаа 11 тэрбум төгрөгийг төлөхөөр болсон. Суурь асуудал шийдэгдээгүй шүү дээ.  Манай Засгийн газрын пиар нь цөмөрлөө. Рио Тинто нь ч гайхаж байгаа биз.

Эргээд хөрөнгө оруулалтын гэрээ болсон нь сайн хэрэг
Ерөнхий сайд асан С.Баяр: Хамгийн том шийдсэн асуудал нь төслийн зээлийн бүтцийг бүхэлд нь эргэн харж тэр бүтцийг өөрчлөхөөр болж. Ингэснээр "зээлийн гэрээрхүү" болж ирсэн гол гэрээ маань эргээд "хөрөнгө оруулалтын гэрээ" болж байна. Санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг 7 жил биш, 3 жил тутамд хэлэлцээд сайжруулах боломжтой болж.
Менежментийг зардлыг 30 их наядаар бууруулж.
2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж.
Ногдол ашиг авах хугацааг 10 жилээр нааш татаж 2027 оноос авах болж.
Хурай, хурай!!! Хэлэлцээрийг ийм амжилтад хүргэсэн Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгийн олон сайн нөхдөд халуун баяр хүргэе. Мөн энэ амжилтын суурийг тавьсан түрүү түрүүчийн ЗГ-ынханд баяр хүргэе.

Хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээсэнгүй
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Саймон Тротт 2027 оны ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, Рио Тинто-г эрсдэлээс хамгаалж чадлаа гэлээ. Түүний хэлсэн үгийг үгчилж биш утгачилж ойлговол:
Нэгд: Бүхэл бүтэн тусгаар Монгол Улсын Ерөнхий сайдыг, кабинетийн сайд нартай нь баасан гарагийн үдэш, ажлын бус цаг, шөнө дөлөөр буулгаж авч би чадлаа
Хоёрт: Өчүүхэн төдий хэлэлцээрийн үр дүнг маш том амжилт хэмээн молиго үмхүүлж, "Рио Тинто"-гийн байр суурь, эрх ашгийг хамгаалж би чадлаа
Гуравт: 2027 онд ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, "Рио Тинто"-г эрсдэлээс хамгаалж би чадлаа.
Дөрөвд: Эцэст нь 17 жил Монголын ард иргэд болон Монголын улс төрчдийг төөрөгдүүлж, хуурч, доромжилж "Рио Тинто" чадсаар ирсэн билээ. Чаддаг юманд арга байхгүй л дээ" гэнэ ээ.

Аливаа асуудлыг нухацтай ярилцаж, харилцан итгэлцэж, хамтарч ажиллавал гарц олддог. Энэ удаа ч тэглээ
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах тохиролцоогоо эцэслэн, гарын үсэг зурлаа. Амаргүй хэлэлцээний эцэст ийм чухал тохиролцоонд хүрсэнд баяртай байна. Аливаа асуудлыг нухацтай ярилцаж, харилцан итгэлцэж, хамтарч ажиллавал гарц олддог. Энэ удаа ч тэглээ.Үйлдвэрлэл ч өсөж, үүнийг дагаад удаан хүлээгдсэн асуудлуудад шийдэл олохын төлөө манай хамт олон ч их хичээж ажилласан.Энэ ажилд хүчин чармайж ажилласан Монгол Улсын Засгийн газар, Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто групп болон оролцсон нийт хамт олонд баярлалаа гэсэн юм.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-09-15