1 CHINESE ANALYST DOWNPLAYS MONGOLIA’S LEVERAGE OVER RUSSIA-CHINA GAS PIPELINE WWW.CHINAGLOBALSOUTH.COM PUBLISHED:2026/09/15      2 MONGOLIA, RIO TINTO AGREE TO AMEND OYU TOLGOI CONTRACT, INCREASING MONGOLIA’S RETURNS BY MNT 13 TRILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      3 TRADE SURPLUS GROWS 3.6-FOLD TO USD 6.0 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/15      4 PM UCHRAL: GOVERNMENT MOBILIZING ALL RESOURCES FOR CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/15      5 GASHUUNSUKHAIT-GANTSMOD CROSS-BORDER RAILWAY REACHES 54% COMPLETION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      6 RUSSIAN CUSTOMS DATA NOT UPDATED DESPITE EAEU TRADE AGREEMENT TAKING EFFECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/15      7 MOLYBDENUM CONCENTRATE FROM ERDENET MINING CORPORATION SOLD ON THE EXCHANGE FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/14      8 MONGOLIAN PRESIDENT VOWS TO DEEPEN ENERGY, INFRASTRUCTURE COOPERATION WITH CHINA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/14      9 AMENDMENT TO BOOST MONGOLIA'S OYU TOLGOI BENEFITS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/14      10 DEEP IN DEBT FOR FLAGSHIP AIRPORT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/14      АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 50 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ХУРААСАН ХҮНСНИЙ НОГОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.3 ХУВИАР ӨСӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.1 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ТОХИРОЛЦОО БА ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/15     2027 ОНД ТӨСВӨӨС ₮7.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗУРГААН НАМ, ЭВСЭЛД ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЁС БУС ҮГ, ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙГ АНХААРУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2027-2031 ОНД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 22.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ www.montsame.mn

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 56.3 хувь буюу 18 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 68.2 хувь буюу 17 их наяд, боловсруулах салбар 15 хувь буюу 759.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл дээрх хугацаанд 42 их наяд төгрөг болж нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбар 75.8 хувь буюу 10.2 их наяд, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 63.9 хувь буюу 6.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, чулуун нүүрсний биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2-57.5 хувиар нэмэгдсэн бол хүрэн нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 3.4-40.4 хувиар багасжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цэвэр спирт, гурил, металл бэлдэц, цемент, шингэн сүү, самнасан ноолуур, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1-20.3 хувиар нэмэгдэж, харин цагаан архи, ус, ундаа жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.9-93.1 хувиар багассан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 55.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.1 хувь буюу 20.9 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 74.8 хувь буюу 20 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 43.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 42.2 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 36.5 хувийг нүүрс, 59.5 хувийг металлын хүдэр, 1.5 хувийг газрын тос олборлолтын, 2.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.



Нийтэлсэн огноо2026-09-15