ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарав www.eagle.mn
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа
ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар" Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн.
2026 оны наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 21.5 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (16.0%) ,мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (35.0%) тус тус нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсөхөд,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 21.5 хувь (согтууруулах бус ундааны дэдбүлгийн үнэ 4.1 хувь),
Согтууруулах ундаа,тамхины бүлгийн үнэ 14.2 хувь,
Хувцас, бөсбараа, гутлын бүлгийн үнэ 7.4 хувь,
Гэр ахуйнтавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.9 хувь,
Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь,
Тээврийн бүлгийн үнэ 11.2 хувь,
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 17.4 хувь,
Зочидбуудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувь,
Даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.1 хувь,
Бусад бараа, үйлчилгээний үнэ 9.4 хувиар тустус өссөн нь голлон нөлөөлсөн" гэв.
Нийтэлсэн огноо2026-09-15





