1 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      2 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      3 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      4 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      7 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      8 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      9 MONGOLIA’S FUEL CRISIS: WHEN THIRD-NEIGHBOR DIPLOMACY MEETS SUPPLY-CHAIN REALITY WWW.INDRASTRA.COM PUBLISHED:2026/10/03      10 MONGOLIA’S STRENGTH IS ITS REMARKABLE BALANCE WWW.JUDOINSIDE.COM PUBLISHED:2026/10/03      ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ОХУ: ЛАБОРАТОРИЙН СУДЛААЧИЙН ҮХЛИЙН ДАРАА 200 ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВААД БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     500 ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     С.ЦЭНГҮҮН: АЛТАН ГАДАС, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ ТӨРӨӨС ОЛГОХ НЬ ЗОХИМЖГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04     МОНГОЛД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/04    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа www.montsame.mn

Ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг уялдуулан хөгжүүлэх, урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг өргөжүүлэх зорилготой Геронтологийн үндэсний төвийн шинэ байрны нээлт боллоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Ахмад настны эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн өвчнийг эмчлэх бус, өдөр тутмын амьдралдаа бие дааж, гэр бүл, нийгэмдээ идэвхтэй оролцох боломжийг нь дэмжих хэрэгтэй. Ахмадуудын тусламж үйлчилгээнд хөдөлгөөн, ой санамж, хараа, сонсгол, хоол тэжээл, сэтгэл зүйн хэрэгцээг цогцоор нь анхаарч, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс эхлэн эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчилгээ, сэргээн засах тусламжид цаг тухайд нь хамруулах шаардлагатай. Мөн эмнэлгээс гарсны дараа ахмад настнууд гэртээ болон амьдарч буй орчиндоо шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлэн авах тогтолцоог бий болгох нь чухал байна” гэв.

Геронтологийн үндэсний төвд ахмад настны бие бялдрын сэргээн засахаас гадна сэтгэл зүй, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сэтгэл засал, хөдөлмөр засал, дижитал ур чадварын лаборатори зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Шинэ байр нь эмчилгээ, сэргээн засах тусламж, сургалт, судалгааг нэг дор уялдуулахын зэрэгцээ ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээ болон танин мэдэхүйн сэргээн засах тусламжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэхэд чиглэсэн байна.

Геронтологийн төв өнөөг хүртэл 10 мянга гаруй ахмад настанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд олон улсын 15 байгууллагатай хамтран ажиллаж, 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч тус төв 2005 оноос хойш 1956 онд ашиглалтад орсон, хуучин сүрьеэгийн диспансерийн 513 ам дөрвөлжин метр талбай бүхий 16 өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байжээ. Иймээс ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх, сургалт, судалгаа, дадлагын орчныг өргөжүүлэх зорилгоор шинэ барилга байгууламжийг бий болгох асуудал олон жил ярьж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шинэ барилга барих асуудал эхлэн, долоон жилийн өмнө барилга угсралтын ажлыг эхлүүлэнэ 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж дуусгасан байна.

Монгол Улсад ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх анхны санаачилга 1966 оноос эхэлж, гериатрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, ахмад настанд зориулсан төрөлжсөн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавьсан байна. 1977 онд Улаанбаатар хотын Нэгдсэн III эмнэлгийг түшиглэн “Өндөр настны кабинет”-ыг байгуулсан нь  ахмад настанд чиглэсэн төрөлжсөн тусламж үйлчилгээний анхны бүтэц болсон бөгөөд улмаар өндөр настны амбулатори, нөхөн сэргээх тусламжийн үйл ажиллагаа өргөжин хөгжжээ. 1999 онд Геронтологи сэргээн засалтын төвийг байгуулснаар ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа, арга зүйн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах шинэ үе эхэлсэн байна. Улмаар 2012 онд Геронтологийн үндэсний төв болон өргөжиж, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд геронтологи, гериатрийн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндэсний лавлагаа төвийн үүргийг хэрэгжүүлж байгаа аж. 



Нийтэлсэн огноо2026-10-03