“Alibaba Pictures” Стивен Спилбергийн "AmblinPartners”-тай хамтарна www.bloombergtv.mn
БНХАУ-ын “Alibabа” группийн кино үйлдвэрлэлийн нэгж болох “Alibaba Pictures” Холливудын нэрт кино найруулагч Стивен Спилбергийн “AmblinPartners” продакшнтай хамтран ажиллахаар болсон байна. Стивен Спилбергтэй хамтарснаар “Alibabа” группийн үүсгэн байгуулагч Жак Ма БНХАУ-ын кино зах зээлд “Hollywood”-ийг авчирч, чанартай уран бүтээл хийхийг зорьж байгаа ажээ. "БНХАУ-ын үзэгчид дэлхийн шилдэг уран бүтээлийг үзэх сонирхол нь өсөн нэмэгдэж байгаа үед хоёр тал хамтран ажиллах нь соёлын гүүр болно" гэж Жак Ма мэдэгджээ. Талууд хамтран жилдээ 6-8 кино хийхээр төлөвлөж байгаа бөгөөд БНХАУ-ын соёлыг АНУ-д, АНУ-ын соёлыг БНХАУ-д нэвтрүүлэх зорилготойгоо найруулагч Стивен Спилберг илэрхийлсэн байна.
Нийтэлсэн огноо2016-10-10