1 MONGOLIA’S CLIMATE TRANSITION: EMPOWERING CITIZENS FOR A JUST AND SUSTAINABLE FUTURE WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/07/31      2 MONGOLIA RENEWABLE ENERGY TARGET: POWERFUL 2030 VISION WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/07/31      3 MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA BATMUNKH BATTSETSEG TO VISIT FINLAND WWW.VALTIONEUVOSTO.FI  PUBLISHED:2025/07/31      4 MIAT’S NEW “IRVES” AIRCRAFT ARRIVES IN MONGOLIA AFTER COVERING 12,265 KM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      5 5TH CHINA-MONGOLIA EXPO TO BOOST REGIONAL COOPERATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/31      6 FIVE AIMAGS CLASSIFIED AS HIGH-RISK FOR DROUGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      7 SEACEN FORUM FOCUSES ON FUTURE-READY CENTRAL BANK WORKFORCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/31      8 39 MONGOLIAN STUDENTS TO STUDY IN GERMANY UNDER “PRESIDENT'S SCHOLAR - 2100” PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      9 MONGOLIAN FLAG CARRIER TO START NON-STOP FLIGHTS BETWEEN SINGAPORE AND ULAANBAATAR FROM NOV 4 WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2025/07/30      10 WHEN CHINA SNEEZES, MONGOLIA CATCHES A COLD WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/07/30      ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКС БУЮУ ХӨХ НҮҮРСЭЭР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ЗАСГИЙН ГАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "АЛТ 3" АЯН ГАЦААНД ОРОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ДЦСV-ЫГ БАРИХ КОМПАНИ ИРЭХ САРЫН 6-НД ТОДОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     МИАТ КОМПАНИ КАНАД УЛСЫН BOMBARDIER ҮЙЛДВЭРИЙН CRJ-700 ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     BNE INTELLINEWS: БНХАУ НАЙТААХ ҮЕД МОНГОЛ ХАНИАД ХҮРДЭГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС"-ЫН II БЛОКИЙГ 12-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ГАНГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТАВАН АЙМАГ ЭРСДЭЛ ИХТЭЙ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯТАДЫН БООМТУУДАД ДАХИН ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30    

Bne Intellinews: БНХАУ найтаах үед Монгол ханиад хүрдэг www.eguur.mn

"Bne Intellinews" сайт "БНХАУ найтаах үед Монгол ханиад хүрдэг" гэсэн нийтлэл оруулжээ. Нийтлэлийг эдийн засаг судлаач, шинжээч Антонио Грачеффо бичсэн байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
АНУ-БНХАУ-ын худалдааны дайн БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг сааруулж, Монголд шууд сөрөг нөлөө үзүүлж байна.
2025 оны эхний хагас жилд БНХАУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар өссөн ч чухал үзүүлэлтүүд суларсан. Импорт 2.7 хувиар буурч, дотоод эрэлт, ялангуяа түүхий эдийн хэрэгцээ буурав. Нүүрсний импорт 11.1 хувиар буурч 221.7 сая тонн болсон бол үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт орон сууцны зах зээлийн хямралын улмаас 11.2 хувиар унасан.
Барилгын салбарын хямрал нь түүхий эд, тэр дундаа Монголоос орж ирдэг нүүрс, металлын эрэлтийг бууруулжээ. Хувийн бизнесийн хөрөнгө оруулалт 0.6 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2024 оны мөн үетэй харьцуулахад 13.2 хувь тус тус буурсан. Үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 1.1 хувиар багассан нь ойрын ирээдүйд шинэ бүтээн байгуулалтын төсөл хомс байгааг харуулж буй.
Сүүлийн жилүүдэд байгалийн баялаг ихтэй Монголын эдийн засаг БНХАУ-ын түүхий эдийн хэрэгцээнээс хамаарч өссөн. Тэгвэл энэ эдийн засгийн өсөлтийн томоохон хөдөлгөгч хүч болсон БНХАУ-ын нүүрсний салбарын тэсрэлт удахгүй дуусаж магадгүй байна.
Ингэж БНХАУ-ын түүхий эдийн хэрэгцээ бууч байгаа нь Монголын хувьд ноцтой эрсдэлийг дагуулж буй. Монголын эдийн засгийн бүтцийг дэлхий дэх хамгийн эрсдэл төвлөрсөн эдийн засгуудын нэг гэж үздэг. Монголын нийт экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-руу гардаг. Мөн Монголын уул уурхайн бүтээгдэхүүн нь экспортын 92.1 хувь, улсын орлогын 31.6 хувь, ДНБ-ий 28.7 хувийг бүрдүүлэг. Ийм хамааралтай учир Хятадын аж үйлдвэр удааширсан тохиолдолд Монголын эдийн засагт маш хурдан сөрөг нөлөө үүсдэг гэсэн үг.
Тэгвэл энэ удаад зөвхөн экспортын хэмжээ нь буураад зогсохгүй нүүрсний үнэ ч уналаа. Долоодугаар сарын 18-нд нүүрсний үнэ тонн нь 110.40 ам.доллар болж, өмнөх жилийн мөн үеэс 18.28 хувиар буурчээ.
2025 онд Дэлхийн банк Монголын эдийн засгийг 6.3 хувиар өснө гэж таамагласан. Энэ өсөлтөд зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, хөдөө аж ахуйн сэргэлт дэмжлэг болохоор байсан юм. Гэвч эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс доогуур байна. 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувь өсөж, сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрэв.
Нийт экспорт жилийн өмнөхөөс 17.2 хувиар буурч, үйлдвэрлэлийн өсөлт гол салбаруудад саарсан байна.
Монголын эдийн засаг нь хэрэглээний бараа, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг голчлон БНХАУ-аас, үлдсэн бага бараагаа Европ, ОХУ-аас импортолдог. Үүний үр дүнд импортын хэмжээ экспортынхоо хэмжээг давж, нэгдүгээр сард Монгол Улсын худалдааны тэнцэл 521.9 сая ам.долларын алдагдалтай гарч, инфляц гуравдугаар сард 9.1 хувьд хүрч өсжээ.
Дунд хугацааны буюу 2026–2027 онд Монгол Улсын эдийн засаг 5.2 хувийн өсөлт тогтвортой үзүүлэх төлөвтэй. Гэхээ орлогын өсөлт сул, инфляц өндөр хэвээр байгаа нь дотоод хэрэглээг хязгаарлах магадлалтай байгаа юм.
Мөн өрхийн өр хурдацтай нэмэгдэж, ялангуяа хот суурин газруудад өндөр байгаа аж. Ийм учир Монгол Улсын Төв банк эрсдэлийг хязгаарлахын үүднээс банкнууд заавал байлгах ёстой бэлэн мөнгөний нөөцийг 11 хувиас 16 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Монголын гадаад өр 2024 оны дөрөвдүгээр улиралд 37.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 157.4 хувьтай тэнцүү үзүүлэлт юм. Хүн ам нь ойролцоогоор 3.5 саятай улс орны хувьд энэ нь нэг хүнд ногдох гадаад өр ойролцоогоор 10,600 ам.доллар болж, дэлхийн хамгийн өндөр өрийн харьцаатай орнуудын нэгт тооцогдож буй.
Монгол Улс гадаад өрөө дахин амжилттайгаар санхүүжүүлж, зээлжих зэрэглэлээ ахиулсан. Гэхдээ ОУВС анхааруулахдаа, гадаад эмзэг байдал, гадаад өр өндөр байгаа явдал болон валютын хангалтгүй нөөц зэрэг нь Монголыг гадаад шокт өртөх эрсдэл өндөр болгож байна гэсэн юм.
Одоогийн байдлаар Монгол банк гадаад валютын хангалттай нөөцтэй байгаа ч энэ нөөц нь зөвхөн 3.3 сарын импортын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байна. Тус улс гадаад өрөө ам.доллароор төлдөг, Монголын ам.долларын үндсэн эх үүсвэр нь экспорт юм. Экспорт ийнхүү буурч байгаа нь өр төлбөрт шаардагдах ам.долларын хэмжээг багасгаж байна. Энэ бүхний зэрэгцээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч, гадаад өрийн хүүгийн зардал улам өсөж байна.
Санхүүгийн дарамтыг бууруулах, экспортын зах зээлээ төрөлжүүлэх үүднээс Монгол Улс гуравдугаар сард Евразийн Эдийн Засгийн Холбоотой (ЕАЭХ) гурван жилийн хугацаатай худалдааны хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурсан. ЕАЭХ нь Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Орос улсыг хамарсан 14.5 тэрбум ам.долларын зах зээлийг бүрдүүлдэг холбоо. Энэхүү түншлэл нь Монгол БНХАУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай байгаа явдлыг бууруулж, эдийн засгаа уул уурхайгаас өөр салбарт төрөлжүүлэх стратегийн нэг хэсэг юм.
Худалдааны хэлэлцээ нь нийт 375 нэр төрлийн барааг хамарч буй. Монголын голлон хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн экспортолж, харин жимс, химийн бодис, үйлдвэрлэлийн сэлбэг зэргийг импортлох боломжтой болно.
ЕАЭХ-ны санаачилга нь Монголын “Алсын хараа–2050” үндэсний хөгжлийн бодлоготой уялдаж буй. Тус бодлого нь амьдралын чанарыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, түүхий эдэд төвлөрсөн бүтэцтэй эдийн засгаас аажмаар татгалзах зорилготой.  
Монголд хөдөө аж ахуйн салбар хүн амын дийлэнхийг ажлын байраар хангадаг.  Гэвч тус салбарын ДНБ болон экспортод эзэлдэг хувь нь бага. Иймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх нь эдийн засгийн тэсвэртэй байдал, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал алхам гэж бодлого боловсруулагчид үзэж буй.
Гэсэн хэдий ч улс төрийн тогтворгүй байдал урт хугацааны эдийн засгийн төлөвлөлтөд саад болж байна. Зургаадугаар сард залуус ил тод байдлыг шаардан зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар огцорсон. Нам доторх дотоод тэмцэл үүнд нөлөөлсөн ч авлига, улс төрийн элитүүдийн амьдралаас тасарсан хандлагад олон нийт дургүйцэж буй явдалтай голчлон холбоотой байв.
Эрх баригч Монгол Ардын Нам парламент болон гүйцэтгэх засаглалыг хамтад нь хянаж байгаа. Энэ хяналт, хариуцлагын талаарх болгоомжлолыг төрүүлж буй. Засгийн газар огцорсон нь ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэл зэрэг томоохон аж үйлдвэрийн төслүүдийг сааруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй.
Гэсэн ч ЕАЭХ-той хийсэн энэхүү хэлэлцээр нь Монголын хувьд гадаад худалдааны түншүүдээ өргөжүүлэх, дэлхийн худалдааны шинэ чиг хандлагад нийцүүлж, БНХАУ-аас хамаарлаа бууруулж, олон тулгуурт экспортод чиглэсэн эдийн засаг руу шилжих стратегийн чухал боломж юм. Гэвч энэ нь бүрэн төгс шийдэл биш. Учир нь ЕАЭХ-ны зах зээлийн нийт хэмжээ нь БНХАУ-ын зах зээлийг орлох хэмжээний том биш. БНХАУ-ын импорт огцом буурах тохиолдолд үүсэх эдийн засгийн цохилтыг тус холбоо бүрэн зөөлрүүлж чадахгүй.
Эх сурвалж: Bne Intellinews

 



Нийтэлсэн огноо2025-07-31