Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголоос албадан гаргажээ www.eguur.mn
Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан БНСУ-ын иргэнийг олж тогтоон баривчилж, энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас эх оронд нь албадан гаргах ажиллагааг зохион байгуулав. Түүнийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой шуурхай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажилласнаар тухайн иргэнийг баривчилсан байна.
Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-08-08