Төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн тоо 128,867 боллоо www.eagle.mn
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна. Пүрэв гарагийн (2025.08.07) 16.00 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 128,867 боллоо. Баасан гарагт (2025.08.08) олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.
Хэлэлцүүлэг 14:00 цагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд болно.
Нийтэлсэн огноо2025-08-08