А.Баяр: Дэлхийн морьтонгууд Монголд цуглаж, "10 мянган морьтон" парад хийнэ www.gogo.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан.
Тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг 2026 оны долоодугаар сарын 11-ний өдөр анх удаагаа Монгол Улс зохион байгуулах гэж байна.
Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж буй НИТХ-ын дарга А.Баяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, морьтон улсын хувьд дэлхийн бүх морьтныг эх орондоо авчирч, нэгэн дор цуглуулан 10 мянган морьтон парадыг хийнэ.
Мөн тив дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг бид төлөвлөж байна" гэв.
Нийтэлсэн огноо2026-01-27





